БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа Монголчууд сертификаттай болно.
БНСУ-д ажиллаж байгаа Монголчууд ажлын гэрээгээ дуусгаад нутаг буцахад тухайн ажиллаж байсан байгууллагаас нь сертификат олгож байх болсон таатай мэдээ байна. Энэ асуудалд Солонгос улсын тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсан байна. Энэ талаар өмнө нь БНХАУ, Ветнам зэрэг орон хөөцөлдөж байсан ч бүтээгүй юм байна. Сертификат авсанаар манайхан эх орондоо эргэж очоод ажлын байр олдох магадлал өндөр болж байна.
Энэ том ажлыг бүтээж хэрэгжүүлсэн хүн бол БНСУ дахь Монголын ХАҮТ-ын төлөөлөгч хатагтай Батгэрэл юм. Түүнд нийт Сонголчуудынхаа өмнөөс талархаж буйгаа илэрхийлэхэд таатай байна.
Таны цаашдын амьдрал, ажилд улам өндөр амжилт хүсье.





