http://tsahimurtuu-jobfair.blogspot.com

Монгол дахь ажлын байрны нээлттэй өдөрлөг Солонгост-2011

Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд ойрын хугацаанд уул уурхай, барилга, дэд бүтэц зэрэг салбарт нийт 70 мянган шинэ ажлын байр бий болох гэж байгаа ч мэргэжилтэй ажилчдын тоо 30 мянга хүрэхгүй байна.

Өнөөдөр уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хурдасч, үүнийг дагаад гадаад дотоодын хөрөнгө оруулалттай бүхий л компани, аж ахуйн нэгжид мэргэжлийн болон оюуны өндөр чадавхитай боловсон хүчин болон мэргэшсэн ажилчдын хэрэгцээ асар өндөр болов. Тэдгээр ажлын байруудын цалин хөлс, нэмэлт урамшууллын нөхцөл гадаад орнуудаас дутахааргүй, зарим тохиолдолд хэд дахин илүү байна. Монголын компаниуд ажилтнуудынхаа нийгмийн халамжийн талаарх бодлогод ихэд анхааран байр, унаа, хоолны мөнгө цалин дээр нэмж олгох, байрны хөнгөлөлттэй зээл олгох, төрөл бүрийн гадаад дотоодын мэргэжил, мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт зардлыг нь дааж хамруулах зэрэг зэрэг олон арга хэмжээ авч ажилладаг болжээ.

Албан бус тоогоор 120 мянга орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь манай улсын өндөр чадвартай боловсон хүчин, ажилчдын асар их нөөцгадаад улс оронд байгааг харуулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Цахим Өртөө Холбоо ТББ нь Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 арга хэмжээг хувийн хэвшлийн компаниудын ивээн тэтгэлэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо зэрэг төрийн байгууллагуудын дэмжлэгээр 6 сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл болон Бүсан хотуудад зохион байгуулах гэж байна.

Та энэхүү ажлын байрны өдөрлөгт оролцсоноор Монголын топ компаниудад буй нээлттэй ажлын байр, түүний цалин хөлс, бусад хангамж, ажлын байрны нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах, ажлын байр сонирхогчийн анкет бөглөж, ярилцлаганд орох, өөрийн сонирхсон ажилд орох боломжтой.

Уг өдөрлөгт оролцох компаниуд нь:
“АПУ” ХК, “Энержи РЕСУРС” ХХК, HYUNDAI MOTORS MONGOLIA, QGX, Монроуд ХХК
Петровис ХК, MCS, MCPL, Mobicom corporation, NewCom group, UFC corporation, MONNIS group,

Өдөрлөг 6 сарын 25-нд Сөүл хотноо, 26-нд Бүсан хотноо зохион байгуулагдана. Өдөрлөг болох газрын мэдээллийг энэ вэб хуудсаар удахгүй зарлах бөгөөд бүртгүүлсэн хүмүүст имэйлээр мэдэгдэх болно.

Та “Монгол дахь ажлын байр Солонгост - 2011” өдөрлөгт оролцохоор бүртгүүлэхийг хүсч байгаа бол энд дарна уу.

“Цахим Өртөө Холбоо” ТББ

Хаяг: Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, 427 тоот
Бага тойруу 49, Улаанбаатар хот, Монгол улс
Утас/Факс: +976 (11) 312920, +976 99071169, +976 99188889
И-мэйл:tsahimurtuuholboo@yahoo.com, holboo@tsahimurtuu.mn

Вэб:www.tsahimurtuu.mn

Цахим Өртөөчид Солонгост Job Fair зохион байгуулна.
2011/05/31, Мягмар - 14:45 — Цахим Өртөө Холбоо

Алс хөдөөнөөс аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл, нийслэлээс гадаадын улс орнууд руу чиглэсэних нүүдэлМонгол Улсад түгээмэл үзэгдэл болоод даруй 20 жилийг үдлээ. Дэлхийн олон орны түүхэнд, тухайлбал 1960-1990-ээд онуудад Флиппин, БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад энэ үзэгдэл давтагдаж байсан бөгөөд үүнээс үүдэж үндэсний эдийн засаг нь жил бүр олон тэрбум долларын алдагдал хүлээж байсныг UNDP-ийн судалгаа харуулдаг.

Тэгвэл мөн олон улс орон төрийн бодлогынхоо хүрээнд энэхүү миграцийг эсрэг зүгт чиглүүлэн буцааж, гадаадад мэргэшсэн мэргэжилтнүүдээ эх оронд нь эргэн татах бодит алхмууд хийж иржээ. Гадаадад нийт ажиллах хүчнийхээ 15 гаруй хувийг алдаад байгаа Монгол улс энэхүү асуудалд бодит алхам хийх түүхэн цаг үе нэгэнт тулж ирээд байна.Өнөөдөр албан бус тоогоор 200 000 орчим Монголчууд гаднын улс орнуудад ажиллаж буй нь нэг талаас brain drain / human capital flight буюу мэргэжлийн болон оюуны өндөр чадавхийн урсгалыг гадагш алдаж, улмаар нийгэмд өндөр чадвар бүхий мэргэжилтнүүдийн хомсдолыг бий болгох аюул үүсгэж байгаа билээ.

Гадаадад суугаа МонголчуудынЦахим Өртөө Холбоо ТББ нь эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Монгол мэргэжилтнүүдийноюуныурсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

баян айлын тухай

Нэгэн баян эр хүүгээ хөдөөний нэгэн ядуу айлд аваачиж амьдрал үзүүлэхээр болжээ. Явж явж нэгэн ядуу айлд очиж хонохоор болжээ. Тэгээд маргааш нь буцаж явахдаа аав нь хүүгээсээ энэ айлын амьрал хэр санагдав гэтэл хүү нь манайхыг бодвол баян айл байна гэсэн гэнэ. Аав нь гайхан асуувал.
Манайх гэртээ ганцхан мууртай байхад эднийх гаднаа 2,3 нохойтой, манайххувийн байшин гээд сард түүндээ олон маянган төгрөг төлдөг байтал эднийх энэ гэрээ дуртай газраа аваачиж барьчихна, манайх машиндаа бензин худалдаж авч хийдэг байтал энэ айл морь тэрэгээрээ бүх юмаа зөөчихнө, манайх ганцхан хүүтэй энэ айл харин олон хүүхэдтэй юм гэжээ.

“Хөх гэрэгэ”-д нэгдэхийг уриаллаа

“Хөх гэрэгэ”-д нэгдэхийг уриаллаа

Нэгэн цагт хүчирхэг байж дэлхий дахиныг байлдан дагуулж байсан Монгол үндэсний улам угсаа дэлхийн өнцөг буланд бүрт байдаг бөгөөд нийт 10 орчим сая хүн байдаг. Харин өвөг дээдсийн гал голомтын сажиж үлдсэн гурав хүрэхгүй сая монголчууд эрх чөлөөт ардчилсан нийгмийн байгуулах зорилт тавиад өдгөө 20 орчим жил болж буй байна. Бидний ийнхүү амьдарч байгааг дуулсан элэг нэгтнүүд маань бүтүүхэн бидэндтэй нэгдэж хүчирхэг монголын байгуулахыг хүсэж явдаг нь үнэн…
Тиймээс “Үндэсний цахим өртөө” ТББ-аас “Хөх гэрэгэ” төслийг эхлүүлж мөнх тэнгэрээс хөх тамгатай заяасан язгуур нэгт монголчуудаа дуудъя, тэдэнтэйгээ Монгол тавилан, Монгол ирээдүйгээ хуваалцая. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Тэнгэрийн цаг” ирэхийг зөгнөсөн, эдүгээгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ” хэмээн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор уриаллаа. Тиймээс “Энэ төсөл нь барууны өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг ногоон картаас санаа авсан юм. Өөрөөр хэлбэл, дэлхийд таран суугаа монгол туургатнууддаа ямар нэгэн шалгуураар “Хөх Гэрэгэ” олгож, тэднийг өлгий нутагт нь уръя. Ирсэн хойно нь ажиллах, бүтээн байгуулалтад оролцох, Монгол улсын жирийн иргэдтэй алхаа нийлүүлэн жаргалтай амьдрах бололцоог нь бүрдүүлэхэд энэхүү төслийн үндсэн зорилго оршино” гэжээ. Энэхүү ажлыг ажил хэрэг болгохын тулд үндэсний эрх ашиг, итгэл үнэшлийг бий болгосох шаардлагатай. Тиймээс тус төрийн бус байгууллагаас www.bluecard.mn цахим хуудсаар үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Тиймээс монголчуудыг тус хэлэлцүүлэгт оролцохыг уриалж буй юм.

Уйгарын хаант улс

Уйгарын хаант улс

Уйгур бол эртний алтай хэлний бүлэгт багтах түрэг угсааны нүүдэлчин ард түмэн юм. Эртний хятад сурвалжид уйгуруудын өвөг дээдсийг МЭӨ III зууны үеэс Динлин, Дили, Тэлэ, улмаар V зууны үеэс Уйгур (Хуйху) хэмээн нэрлэх болжээ. Мөн тэд өндөр дугуйтай тэрэг хэрэглэдэг байсан учир гаогюй буюу өндөр тэрэгтнүүд гэж нэрлэгдэх нь ч байв. VIII зууны дундуур /40-өөд онд/ Пейло хэмээх ханы үед уйгурууд Түрэгийн хант улсыг мөхөөж, Уйгур улсыг байгуулжээ. Уйгурын ханы орд өргөө нь Орхон голын хөндийд Байбалык (Хар балгас) хэмээх хот байжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм эдийн засаг соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ.

Пейлогийн дараа хан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжиж, газар нутгаа өргөтгөсөн байна. Уйгурын газар нутаг умар зүгт Байгал нуур, өмнө зүгт Их элсэн говь хүртэлх өргөн уудам болжээ. Уйгурын хант улс 840 онд Енисейн киргизүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.

Уйгурууд Монгол нутагт тогтож байсан олон аймаг, улсын соёлыг залган хөгжүүлжээ. Уйгурын соёлын том амжилт бол өөрсдийн бичиг үсэгтэй болж, ном зохиол туурвин, гадаад хэлнээс судар шастир орчуулж байсан явдал мөн. Уйгурууд эхэн үедээ түрэг бичиг хэрэглэж байсны ул мөр нь Сэлэнгийн чулуу, Сүүжийн бичээс гэгдсэн дурсгалууд юм. Уйгурууд төр улсаа байгуулсны дараа соёлын харилцаа нь өргөжиж, бусад өндөр соёлтой улс орнуудаас соёлын нөлөөг нь тусган авч байв. Уйгурын соёлд согд нарын нөлөө багагүй байсан ажээ.Тухайлбал, уйгурууд согд бичгийг авч, өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нь түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршсан.
Уйгаруудын дунд түрэгийн адил уран дархан ихээхэн хөгжиж, мэрэгжлийн төмөрчин, цутгуурчин, алт мөнгөний дархад, чулуучин, барилгачин, нэхмэлчин байжээ. Уйгурчууд хот балгад барьж байгуулах талаар бусад нүүдэлчдээс нэлээд урагш ахисан байжээ. Мөн тэд манихейн шашныг дэлгэрүүлж, согд гар урчуудыг ашиглан сүм дуган барьдаг байжээ. Ер нь Уйгурын соёлд нүүдэлчдийн хуучин уламжлалыг хадгалахын зэрэгцээ хот суурин соёлын нөлөө урьд нүүдэлчдийнхээс илүүхэн тусч байснаараа онцлогтой юм.
Шашин шүтлэгийн хувьд тэдний зарим хэсэг нь буддийн сургаалийг дэлгэрүүлж байжээ. VIII зууны сүүлчээс уйгаруудад манихейн шашин нэвтрэн орж, 763 онд манихейн шашныг төрийн шашин болгон тунхагласан ба X зууны үед уйгарын зарим хэсэг несториан сургаалыг баримталсан христосын шашныг авч дагасан боловч ихэнх уйгарууд бөө мөргөлтэй хэвээр үлджээ.

Жужан улс

Жужан улс

Их говийн өмнө зүг нутаглан байсан Жужан хэмээх нүүдэлчин аймгуудын тухай мэдээ анхан МЭ IV зууны үеэс түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдэх болжээ. Тэд анхлан Тоба-Вэй улсад харъяалагдаж /386-535 онуудад/ мал аж ахуй, агнуурын бүтээгдэхүүнээр алба хураалгаж байжээ. Тэднийг анхлан нэгтгэн төвхнүүлэгч нь Гюйлухой гэгч байв. Түүнийг залгамжлагчид тусгаар тогтнолынхоо төлөө Тобагийн хаадтай үргэлжлэн тэмцэлдсээр байжээ. Тэдний тэмцлийн үр дүнд Жужан аймгууд нэгэн улсын бүрэлдэхүүнд багтан орж, түүх сударт тэмдэглэгдсэн Жужан хэмээх нэр зүүжээ.

4-5-р зууны зааг үеэр Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь товойн гарч, бусдаасаа давуу байдалтай болсон байна. Шэлүнь өөрийн тэрхүү хүч нөлөөгөө ашиглан, Их элсэн говиос хойш нутаглаж агсан Монгол, Уйгур, Түрэг угсааны олон аймгийг янз бүрийн аргаар өөрийн хараанд оруулж, хүчин чадлаа улам нэмэгдүүлсээр байв. Гэвч тэр 5-р зууныг хүртэл их говийн араар нутаглаж агсан уйгур угсааны Гаогюй нарыг бүрэн эзлэн эрхшээлдээ оруулж хараахан чадаагүй ажээ. Чухам тэднийг эзэлж чадах эсэх нь түүний улс төрийн үйл ажиллагаанд ихээхэн учир холбогдолтой байв. Тэр үед Гаогюй нар хэдийгээр Вэй улсын хараат агсан боловч Шэлүний Төв Азид нэр нөлөөгөө дээшлүүлэх бодлогодоо хүрэхэд нь сүрхий садаа тотгор болж байжээ. Иймд Шэлүнь Гаогюй нарыг бүр мөсөн эзлэн авах зорилгоор нэлээд бэлтгэл хийсний эцэст 402 онд тэднийг их хүчээр довтолжээ. Шэлүнь тэр удаагийн довтолгооноороо Гаогюй нарыг бут цохин эзэлсэн төдийгүй, өөр бусад аймгуудыг ч бас хураамжлан авч, газар нутгаа мэдэгдэхүйц өргөжүүлж чадсан байна. Энэ довтолгооныхоо дараагаар тэр тухайн үед баруун хойд Хятадын нэг хэсгийг ноёрхож агсан Тангудын Цян улстай найрсаг харилцаа тогтоон, Вэй улсын түрэмгийллийн эсрэг тэмцэлдээ түүнийг нэг өмөг түшиг болгох эх суурийг тавьжээ. Тийнхүү Шэлүнь хөрш жижиг улс, аймгуудыг довтлон цохиж, янз бүрийн аргаар өөрийн эрхшээлдээ оруулах, бас гадаад байдлаа бэхжүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээ авсныхаа дараа өөрийгөө . “Жужан Дэудай хаган” хэмээн зарлаж, Жужан улсыг албан ёсоор байгуулж, хаан ширээнд нь сууснаа мэдэгдсэн байна.

Шэлүнь Жужан улсыг байгуулсан тэр үедээ урьд нь нүүдэлчдийн хэрэглэсээр ирсэн аравтын тогтолцоонд улс орноо оруулж цэрэг захиргааны шинжтэй шинэ хуулиудыг тогтоов. Түүний тогтоосон хуулиар, мянган хүн нэг хороо болж, өөртөө нэг тэргүүнтэй, зуун хүн нэг туг болж, өөртөө нэг даргатай байхаар болжээ. Мөн шинэ тогтоосон хуулийн дагуу дайсанд түрүүлэн довтлон орогсод нь олзны хүн ба эд зүйлүүдийг бусдаас урьтан авч байх, дайн тулааны үед айж ухрагчдын толгойг чулуугаар хага цохих буюу, шийдмээр дэлдэж алах журамтай болжээ. Тийнхүү улсаа аравтлан зохион байгуулсан нь нүүдэлчдийг нэгтгэн удирдаж, зохион байгуулах, төрийн захиргааг хэрэгжүүлэхэд тухайн үедээ тохиромжтой хэлбэр байв. Аравтын тогтолцоогоор зохион байгуулагдсан нүүдэлчид төрийн тусгаар тогтнол, газар нутаг, хөрөнгөө батлан хамгаалах, тэрчлэн аж ахуйгаа эрхлэн хөтлөх өргөн бололцоотой болдог байжээ. Нөгөө талаар, хүрээ, хот айл болж, нүүдэллэн аж төрдөг нүүдэлчдийг засаг захиргаа цэргийн зохион байгуулалтад оруулж өгдөг чухал хэлбэр нь аравтын тогтолцоо юм. Тийм ч учраас нүүдэлчид анх төр улс байгуулсан МЭӨ 3-р зуунаас МЭ 14-р зуун хүртэлх урт удаан хугацаанд аравтын тогтолцоог уламжлан хэрэглэсээр байв. Зарим судлаачид, аравтын тогтолцоо нь нүүдэлчин угсаатны захиргаа цэрэг, аж ахуйн үйл ажиллагаагаа явуулдаг зохион байгуулалтын түгээмэл хэлбэр юм хэмээн тодорхойлсон байна. Жужан нар нүүдэлчдийн уламжлалт төр ёсыг мэддэг байв.

Тэгээд ч Жужаны хаан эрх мэдэл үлэмж, түүний нэгдсэн захирлагыг хэрэгжүүлдэг бүхэл бүтэн төрийн тогтолцоо, тухайлбал, тодорхой зэрэг дэв, эхр үүрэг бүхий захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан албан тушаалтнууд ажилладаг байлаа. Хааныг дээд тэнгэрээс заяат төрсөн гэх үзэл Жужанд байсан бөгөөд тэд “Хатагтай”, “Зөв”, “Тэнгэрийн” гэх мэт өргөмжилсөн нэр хэрэглэж байв. Мөн түүнчлэн хаад нь “Ашиг амгалан”, “Машид түвшин”, “Машид тайван”, “Мандан бадрах”, “Мөнхөд энх” гэх зэрэг тусгай оны цол хэрэглэсэн нь хойш уламжлагдсан юм. Хаад нь төрийн дотоод, гадаад бодлогын бүх хэргийг үндсэнд нь дангаараа шийддэг онцгой эрхтэй байснаас гадна нэн шаардлагатай үед түшмэдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн шийдвэр гаргадаг байв. Бас хааны зарлигийн сонсож, тахилга тайлга хийдэг журамтай байв. Ер нь Жужан улсын үеэс улсын эзнийг “Хаган” (хаан), түүний гэргийг “Хагатун” (Хатан) хэмээн нэрлэх явдал нүүдэлчдийн дунд хэвшин тогтжээ. Жужаны эзэд нь хаган хэргэм зүүдэг болсон нь тэдний эрх нь урьдах үеийн нүүдэлчдийн эздийн хэрэглэж байсан Шаньюй, хан хэмээн цол хэргэмээс эрх захиргааны хувьд давуутайг илтгэхийг оролдсон хэрэг гэж судлаачид үздэг байна. Жужаны хаад тийнхүү урьдах нүүдэлчдийн удирдагчаас эрх хүчээрээ илүүтэй гэхээс гадна Жужан улсын нийгэм нь өмнөх Хүннү, Сяньби нарын нийгмийг бодвол, хөгжлийн хувьд нилээд урагшилж, давхраажилт нь нарийсч байсны бас нэг илэрхийлэл юм. Жужанаас эхлэн дараа дараагийн нүүдэлчдийн төр улсын тэргүүн нар нь хаан (хаган) цол хэрэглэдэг болсон байна. Жужанд хаан өргөмжлөх хийгээд төрийн зарим томоохон хэргийг язгууртны их хуралдайгаар шийдвэрлэдэг байсан бололтой. Жужаны эзэд, хаад нь дэүдай, гэжогай, гэмэнгай, чилян, чуло гэх зэрэг олон зүйл чимэг цол хэрэглэдэг байсан аж. Тиймэрхүү чимэг, цолыг Жужаны өмнөх нүүдэлчдын тэргүүн нар мөнхүү хэрэглэж байсангүй. Харин Жужан нараас уламжлан дараагийнх нь хэрэглэдэг болсон аж. Жужаны эзэн хаадын цол, чимэг зэргээс үзвэл, төрийн эрх баригчдынх нь сүр хүчин урьдах үеийн нүүдэлчдийнхээс нэмэгдэж ирсэн гэмээр байна. Жужаны хаад хаан ширээг үе улиран залгамжилдаг, хаан эцгийн орыг гол төлөв хүү нь залгадаг тогтсон ёстой байв.

Жужан улс оршин тогтносон 200 орчим жилийн хугацаанд нийтдээ 23 хан буюу хаан суусан аж. Гэхдээ зарим үед үе залгамжлах ёс алдагдах явдал гардаг, үүний улмаас язгууртнуудын дунд зөрчил дайсагнал үүсдэг байсныг хэлэх хэрэгтэй. Жужаны хаад нь төр улсын дээд эзэн мөн болохоор их эрх мэдэл, эд хөрөнгө, албат харааттай байсан юм. Жужан улсын хааны доор баруун, зүүн жигүүрийг захирах сайд Сылифа хэмээх тушаалтан байв. Хааны үр хүүхэд, ойр төрлийнхөн нь энэ албыг үе улиран хашдаг байсан бөгөөд тэднээс хаан өргөмжлөгдөх явдал ч байсан аж. Тухайлбал, 521 онд Брахман хаан өргөмжлөгдөх үедээ Сылифа цолтой байсныг сурвалжид тэмдэглэжээ. Тэрчлэн Жужаны төрийн түшмэлүүдийн дунд Мохэ, Сыцзинь, Дархан, Хоуцзинь гэх зэрэг томоохон тушаалтан байсан боловч тэдгээр нь чухам ямар алба хашиж агсан нь тодорхой бус байна. Юу боловч тэдгээр нь төр цэргийн шинж чанартай албан тушаалтан байсан бололтой. Амгай хааны үед Шичжун буюу ордны түшмэл, Хаунмэнь буюу хаалгач, Мишуцзянь буюу бичгийн түшмэл ажиллаж байсан мэдээ байдаг. Жужаны түмт, мянгат, зуут, аравтын ноёд, удирдагч нар бас тусгай цолтой байсны дээр үндсэн гол аймгаас бусад аймгийн толгойлогч ноёныг “Бешуай” гэдэг байжээ. Дээр дурдсанаас үзэхэд, Жужан улсын төрийн үйл хэргийг явуулахад захиргаа-цэргийн эрэмбэ дараалсан зэрэг дэв бүхий олон түшмэл ажиллаж, бас их хуралдай, түшмэдийн зөвлөлдөөн болж, төрийн дотоод, гадаад хэргийг шийдвэрлэдэг байжээ. Төрийн алба ажлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин зүтгэл, эрхэлсэн ажил үйлсийн чухал байдлаар нь цол хэргэм олгодог байв. Жужан улсад нийгмийн давхраажилт явагдаж, хаан тэргүүтэй төр барих язгууртны бүлэг урьдах нүүдэлчдийнхээс мэдэгдэхүйц товойн, сүр хүч нь ч нэмэгдэж байсан аж. Нийгмийн дунд давхрааныхныг энгийн малчин аймгууд бүрдүүлж, гол үйлдвэрлэн бүтээгчид нь болж байв. Харин доод давхраанд боол зарц наг багтдаг байжээ. Тэд бусдыгаа бодоход ихээхэн цөөн бөгөөд гол төлөв янз бүрийн шалтгаанаар ядуурагсад, дайны олзныхон, харь аймгийн заримаас бүрдэнэ. Тэд Жужаны язгуурлаг давхрааныхны мал адгуулах, гэр зуурын ажилд явах, уран дархны ажил үйлдэх, тариа будаа тарих зэргийг хийдэг байжээ.

Жужаны нийгэмд эмэгтэйчүүд ч зохих нөлөөтэй байсан бололтой. Сурвалжийн зарим мэдээг үндэслэвэл, Жужаны төрийн хэрэгт эмэгтэйчүүд, хатад, гүнж нар оролцдог, тэднийг төрийн бодлогод ямар нэгэн хэмжээгээр ашигладаг байсан бололтой. Ялангуяа ураг барилдах замаар төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх, тэднээр дамжуулан бусад улс оронтой найрсаг харилцаа тогтоох явдал байжээ. Тоба-Вэй улсад очсон Жужаны хэд хэдэн гүнжүүд нь өөрийн зан заншлаа хатуу баримтладаг, шулуун шийдмэг байдалтай, угаасаа ухаалаг, зоримог дайчин, халин нисэж яваа элээг эвэр нумаар харван онож унагаж чаддаг, чанга шийдмэг зантай, хятадаар ярихыг зөвшөөрдөггүй байсан гэж судар түүхэнд тэмдэглэжээ. Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд, хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт Цамбагарав уулын “Хар хад” гэдэг хананд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдон гэж судлаачид үздэг байна. Сурвалжийн мэдээгээр 402 онд Тоба улсын цэрэг Сугуянь, Чуфу хоёр аймгийг довтлоход Шэлүнь тэдгээрийг хамгаалан байлдаад, Вэй улсын цэрэгт цохигдон, хуягтай морь 2000 гаруйг олзлуулж байсан ажээ. 520 онд Анагуй хаан өөрийн ах Шифагийн хэдэн түмэн морьт цэрэгт довтлуулан хөнгөн морин цэрэгтэй Вэй улсад зугтан очсон гэдэг. Жужаны цэргийн тоо чухам хэд хичнээн байсан нь тодорхойгүй. Зарим сурвалжид өгүүлснээр 439 онд Жужан нар Вэй улсын цэрэгтэй тулалдан ялагдаад цэргийн жанжин, дарга нар болон цэрэг 500-г алуулж, 10000 илүү хүнээ олзлуулсан байна. Мөн 479 оны 7-р сард Жужаны хотод тулж очоод буцаж байсан. 504 оны 10-р сард Нагай хаан 120 000 цэргийг 6 замаар хөдөлгөн Вэй улсыг довтолсон зэргээс үзэхэд Жужаны цэргийн тоо цөөнгүй байсан бололтой. Жужаны цэрэг эрс Хүннү маягийн нум сумаар голлон зэвсэглэхийн хамт төмөр илд, жад, чулуу шидэгч дүүгүүр зэргийг хэрэглэдэг байжээ.

Жужанд урдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. Хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг. Чингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёсон бус алдлаа гаргахын үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий, буурьтай, туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон явуулдаг, тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан болотой. 486 оны 3-р сард Жужаны хаанаас элч Мутиг Вэй улсад зарсан аж. Вэй улсын хаан Сяовэнь түүнийг хянуур болгоомжтой, ёсорхог, элчийн ёс сайн мэддэг хүн, өөрийн улсдаа үнэнч хүн юм гэдгийг өөрийнхөө ордонд болсон зөвлөлгөөн дээр хэлж байснаас Жужаны гадаад харилцааны дэг ёс ямар нэг хэмжээгээр харагдана. Мөн Жужаны элчин нар хожмын Монголчуудтай адил гадаад улсад зорчихдоо, төр улсын төлөөлөгчийн итгэмжлэх тэмдэг “Гэрэгэ” хэрэглэдэг байлаа. Жужаны хаан 480, 481 онд Өмнөд Ци улсын хаанд захидал илгээн, Вэй улсыг хамтран довтлох санал тавьж байсан, 508 оны 7 сард Футу хаан Улюбаг элчээр илгээн, Шицзун хаанд захидал (Нот бичиг ), булган дах хүргүүлж байсан зэргээс үзэхэд тэд гадаад харилцаанд албан бичиг хэрэглэдэг байсан нь тодорхой юм. Тийнхүү томилогдсон Жужаны элч нар улсаа төлөөлөн, гэрээ хэлэлцээр ч хийдэг байлаа. Жишээлбэл, Жужаны нэгэн элч 479 онд Солонгос улстай нууц хэлэлцээр хийж, Дидоуганыг эзлэн хуваан авах тухай тохиролцож байжээ. Нөгөө талаар харийн элчийг хүндэтгэн хүлээн авах, ёс хүндэтгэл үзүүлэх тогтсон журамтай бөгөөд түүнийгээ мөрддөг байсан аж. 521 оны 2 сард Вэй улсын элчин Цзюй Жэнийг ёс хүндэтгэл алдсан хэмээн, Жужаны Поломынъ хаан зэмлэж байсан нь тэд дипломат ёс журамтай, түүнийгээ баримтладаг байсныг харуулна. 520 оны үед Тоба улсын Сяоцзун хаан Жужаны хаан Анагуйг хүлээн авахдаа, төрийн таван дэс бүхий түшмэл, хааны ургийнхан болоод өөрийн харьяат улсын элч төлөөлөгчдийг цөмийг зэрэг дэвээр нь болгоод, Анагуй хааны дүү, хоёр авгыг нь олон түшмэдийнхээ дараад байрлуулсан аж. Гэтэл Анагуй хаан Сяоцзун хаанд хандан-Хааны найрсаг хүлээн авч байгаад талархаж байна. Харин миний хамт үеэл ах маань ирээд байна. Тэр болбоос умард нутаг (өөрийн улс )-таа байхдаа хоёр авгаас минь тушаалаар дээгүүр тул түүнийг хаанд бараалуулахыг хүснэ гэсэнд, Сяоцзун хаан түүний үгийг хүлээн авч, үеэл ахыг нь Анагуйн дүүгийнх нь доод талд, хоёр авгынх нь дээд талд суулгасан ажээ. Энэхүү жишээ нь Жужан нар дипломат харилцааны ёс, зэрэг тушаалын учрыг мэддэг, түүнийг нь зэргэлдээ улс орон нь хүндэтгэдэг агсаныг харуулж байна. Бас Жужан нар тухайн үедээ Тоба улстай эн тэнцүү харилцаж явсныг ч эндээс харж болно.

Жужан улсын гадаад бодлогын үндсэн чиглэл нь: тухайн харилцаж буй орны баримталж буй бодлого, үйл ажиллагаа, тэр үеийн бодит нөхцөл байдал зэрэгтэй уялдаатай байв. Тухайлбал Вэй улсын талаарх Жужаны бодлого нь нэг талаар түүний шахалт түрэмгийллээс тусгаар тогтнолоо хамгаалах, бусад орноор үүнийгээ дэмжүүлэх, найрсаг харилцаатай байхад, нөгөө талаар түүний өрсөлдөгч улсууд болох Сүн, Умард Ци, Лянь, Солонгос зэрэг улсуудтай харилцаагаа бэхжүүлэн шаардлагатай үед тэдний хүч анхаарлыг Вэй улсын эсрэг хандуулхад чиглэгдэж байжээ. Түүнчлэн Жужан нар Дорнод Туркестан, Дундад азийн орнуудыг болж өгвөл Вэй улстай ойртуулахгүй байж, өөрийн улсын нөлөөнд байлгахыг эрмэлздэг байсан ажээ.

Жужаны аж ахуй Эртний Хятад сурвалж бичигт, Жужан нарыг хүн нь олон болоод хүчирхэг, өвс усны аяыг даган нүүдэллэж, мал адгуулан аж төрдөг, дуртай газраа сонгон нүүдэллэхдээ зөөж авч явдаг бөмбөгөр эсгий гэрт суудаг. Тэдний нутаг зундаа ч цастай байдаг өндөр уулстай, олон мянган газар үргэлжилсэн нүд алдам тал нутагтай. Цаг уур нь хүйтэн, өвс ногоо тачир, адуу, үхэр нь хатсан өвс зулгаан, цас иддаг боловч хур тарган байдаг гэх зэргээр өгүүлжээ. Жужан нарын аж ахуйгаа эрхлэн хөтлөх үндсэн арга хэлбэр нь нүүдэллэхүй ёс байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцөгийн уртрагийн чиглэлээр улирал, цаг агаарын байдалд нийцүүлэн нүүдэллэн нутагладаг байсан аж. Түүхч Ц.Хандсүрэн Хятад сурвалжийн мэдээг үндэслэн “Жужаны нутагладаг говийн умард газар өндөрлөг бөгөөд сэрүүн, шумуул батганагүй, бэлчээр усны чанар сайн, тэд зуны улиралд умард газраар нутаглаж мал малладаг, малаа энд тэнд тус тусад нь суурилан бэлчээрлүүлдэг. Намар адуу таргалсан хойно хуран цуглаж, улмаар хүйтнээс зайлан дулаан нутаг руу очдог” хэмээн бичжээ. Энд Жужан нарын нүүдэл амьдралын гол нурууг үндсэнд нь тодорхойлсон байна. Жужан нарын дунд хэдийгээр бог мал тоогоороо давамгайлж байсан боловч таван хошуу малын алиныг ч үржүүлдэг байв. Тэдгээрийн тоогоор нь үзвэл, хонь, адуу, үхэр, тэмээ гэх дараалалтай байв. Жужан нар малын тоо толгойгоор баялаг байжээ. Түүхэнд 449 оны 9 сард Тобагийн 3 замын их цэрэг 1 сая гаруй мал дээрэмдэн одсон, 547 онд баруун Вэй улс 200 000 тэмээ, адуу, үхэр, хонь олзолсон, 555 оны 7 сард Умард Ци улс хэдэн буман үхэр, хонь дээрэмдсэн зэргээр өгүүлсэнээс үзэхэд, Жужанчууд олон сая толгой малтай, сүргийн бүтэц бүрэлдэхүүнд таван хошуу малын аль аль нь багтаж байсан нь харагдана. Судлаачид Жужаны мал сүргийн дотор тэмээг бусдаасаа хамгийн цөөн байсан гэж үздэг. Гэхдээ 538 онд Баруун Вэй улсад Анагуй өөрийн охиноо өгөхдөө, сүргээсээ 1000 тэмээ инжинд нь өгч байснаас харахад бас ч тэмээ тийм цөөн байгаагүй бололтой. Харин аж ахуйн хийгээд уналга эдэлгээ, цэрэг стратегийн чухал ач холбогдолтой сүрэг болох адуу нүүдэлчдийн хувьд гол байр эзэлдэг байсан нь Жужанд ч адил юм. Тэгээд ч сурвалжид адуу, агт морины талаар олонтаа дурдагддаг. Тэдгээрт заримдаа зуу, бүр саяар нь агт морьдыг харилцан бэлэглэсэн буюу уулгалан булаасан тухай өгүүлнэ. Энд нэг баримтыг жишээ болгоход 429 онд Табгачийн Шицзу хан Жужанаас нэг сая орчим цэргийн агт, 443 онд Вэй улсын цэрэг Жужаныг довтлохдоо 200 000 гаруй адууг тус тус дээрэмджээ. Энэ нь Жужан нар олон саяар тоологдох адуутай байсны гэрч юм.

Эртний улсууд

Хүннү улс

Хүннү нар бол Монголчуудын эртний удам бөгөөд Төв Азийн түүхэнд гүн ул мөрөө үлдээсэн нүүдэлчин аймаг юм. Хүннү нар нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй гэгч Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү гүрэн, Хан улс хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.

Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгос хүрч байв. Хүннү гүрэн нь дотоодын тэмцэл самуун болоод Хан улсын арга явуулга зэргээс болж, МӨ 53 онд 2 хэсэг болон хуваагдаад, улмаар МӨ 93 онд Сяньбид эзлэгдэн мөхсөн байна. Хүннүгийн нийгмийн бүтцэд сурвалжит язгууртны давхраа ноёлж байсан боловч ураг төрлийн байгуулал, овог аймгийн ахлагчдын нэр нөлөө бас хадгалагдсаар байжээ. Хүннү улс нь төв, зүүн, баруун гэсэн 3 хэсэгт хуваагдаж, аравтын зохион байгуулалттай байжээ. Улсын төв хэсгийг шаньюй өөрөө, зүүн, баруун гарыг хааны томилсон вангууд захирч байв. Вангуудад элдэв хэргэм зэрэг зүүсэн үе залгамжилсан зонхилогчид захирагдах бөгөөд тийм зонхилогч 24 байсан нь тус бүрдээ нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд ажил хэргээ залгуулахын тулд аравт, зуут, мянгатын дарга нарыг томилдог ба тэдний дундаас үе залгамжлуулан ван, цэргийн томоохон дарга нарыг дэвшүүлдэг байжээ. Хүннүгийн төрийн байгууллын эл онцлог нь хожмын монгол, түрэг угсааны нүүдэлчин улсуудад уламжлагдан үлджээ.

Хүннүгийн аж ахуй, эдийн засгийн байгууллын үндэс нь бэлчээр ус, мал сүрэгт тулгуурласан нүүдлийн мал аж ахуй юм. Нүүдэлчин аймгууд тус бүр нүүдэллэн сэлгэх тусгай тогтоосон нутаг бэлчээртэй байжээ. Түүнээс гадна ан агнуур нь Хүннүгийн эдийн засагт багагүй үүрэгтэй байжээ. Хүннү улсад тариалан бас эрхэлж байжээ. Хүннү нар бөө мөргөлтэй байв. Тэнгэрийн хүү гэгддэг шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөдөг байжээ. Мөн язгууртнууд нь жил бүрийн хавар, намарт шаньюйн ордонд цугларч, өвөг дээдэс, тэнгэр газартаа мөргөж, тахил өргөдөг байжээ. Хүннү нар Төв азийн нүүдэлчдийн утга соёлын хөгжилд оруулсан том хувь нэмэр бол бичиг үсэгтэй болсон явдал юм. Тэрхүү бичиг нь арамей нарын бичгийг өөрсдийн хэл ярианд тааруулан нэн эртний овог аймгийн тамга тэмдэгээр баяжуулсан байжээ. Өнөөгийн Монгол улсын нутаг нь Хүннү гүрний газар нутгийн цөм болж байсан тул хүннү нарын түүх, соёлын арвин баялаг дурсгал Монголд хадгалагдан үлджээ. Хүннүгийн эд өлгийн дурсгалын нэг онцлог бол хүн мал, араатан амьтны дүрсийг төрөл бүрийн арга барилаар, янз бүрийн эдээр дүрслэх явдал байв. Хүннүгийн соёл нь Монгол нутаг дахь урьд үеийн хүрэл, төмрийн үеийн соёлыг уламжлан урагш ахиулж, хойч үеийнхээ нүүдэлчдийн соёлд гүнзгий ул мөрөө үлдээсэн аж. Түүнчлэн Хүннүгийн түүх, соёлын дурсгалуудад хөрш зэргэлдээ нүүдэлчид болоод Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншилтэй өргөн харилцаж явсны ул мөр хадгалагдан үлдсэн байдаг.

БНХАУ-ЫН НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА

БНХАУ-ЫН НҮҮРС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА
И Фон Чи
Оршил
БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгчид “2010 оны БНХАУ болон Олон Улсын нүүрсний салбарын хөгжлийн дээд хэмжээний форум”, “Бүх Хятадын нүүрс үйлдвэрлэгчдийн ажлын уулзалт” хурлыг 2010 оны 10, 11 дүгээр сард тус тус зохион байгуулав. Эдгээр хурлаар “нүүрс бол БНХАУ-ын эрчим хүчний гол эх үүсвэр бөгөөд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 77, хэрэглээний 70 хувийг эзэлдэг. Гэтэл олон улсын хамтын нийгэмлэг цаг агаарын дулаарал, агаарын бохирдолтой холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулж байгаагийн улмаас нүүрсний үйлдвэрлэлд сөрөг үр дагавар учирч байна” гэдгийг онцолж байв. Иймд БНХАУ нь 2015 он хүртэлх “Нүүрс үйлдвэрлэлийн XII таван жилийн төлөвлөгөө” боловсруулан нүүрсний хэрэглээг 3,8 тэрбум тоннд барьж байхаар болжээ. Эрчим хүчнийхээ хэрэглээний нийт хэмжээн дэх нүүрсний эзлэх хувийг 65 болгоход л нүүрсний эрэлтийн хэмжээ 3,8 сая тонноор буюу 2010 онтой харьцуулахад 5 хувиар багасна гэсэн тооцоо хийж, эрчим хүчээ хэмнэх, зардлыг нь тогтоосон хэмжээнд хязгаарлах зорилтыг тавив.
Тус төлөвлөгөөнд нүүрс үйлдвэрлэлийг “Зүүн бүс нутагт хязгаарлах, төвийн бүсэд тогтворжуулах, баруун бүсэд нээн хөгжүүлэх” стратегийг тусгасны зэрэгцээ баруун муж бол ирээдүйн томоохон төв болно гэж заажээ. Шинээр 100 сая тонн, 50 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий томоохон аж үйлдвэрийг тус бүр 10-ийг барих бөгөөд эдгээр шинэ үйлдвэр нь Хятадын эрчим хүчний хэрэглээний 65-аас доошгүй хувийг хангах юм.
Хятадын ДНБ 2010 оны II улиралд Японыг гүйцэж дэлхийд хоёрт орлоо. Түүнчлэн эрчим хүчний хэрэглээгээр ч дэлхийд тэргүүлэх эгнээнд байна. Хятадын сард импортлох нүүрсний хэмжээ 2010 оны эхний хагас жилд 10 сая тонноос хол давсан. Иймээс ойрын 2-3 жилд Хятад улсад гаднаас нүүрс импортлох нь ихээр үргэлжлэх хандлагатай байгаа юм.
Нэг. БНХАУ нь нүүрс импортлогч улс болох нь
БНХАУ нь эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд дээгүүр байранд орж буйтай холбоотой нүүрсний импортын хэмжээ ч тасралтгүй өссөөр ирсэн. Хятад улс нэгж ДНБ-нд эзлэх нүүрсний хэрэглээний хэмжээгээр Японоос 15, АНУ-аас 8.7 дахин их байна. Харин Хятадын нүүрсний хэрэглээний хэмжээ эрчим хүчний нийт хэрэглээний 7 хувийг эзэлж байна. Энэ байдлаар үргэлжилбэл эрчим хүчний хямралд орж болзошгүй бөгөөд 20 жилийн дараа гэхэд Шаньси мужийн нүүрсний ордыг бүрэн олборлож дуусах юм.
Хятадын нүүрс үйлдвэрлэлийн салбарын нэгэн мэргэжилтэн “Эдүгээ нүүрсний эрчим хүч 1кВт нь 0,3, салхины эрчим хүч 1 кВт нь 0,6, нарны эрчим хүч 1 кВт нь 4 юанийн өртөгтэй үйлдвэрлэдэг. Иймд харьцангуй хямд энергийн эх үүсвэр болсон нүүрс үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна” хэмээн үзжээ. Бодит байдалд сүүлийн хоёр жилд нүүрс үйлдвэрлэлийн хөгжил эрчимжиж, 2009 оны эцсийн байдлаар, нүүрсний орд газрын 14423 ширхэг ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, нийт нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ 3,6 тэрбум тонн болсныг Хятадын холбогдох статистикийн газраас мэдээлж байна. Энэ нь “XI таван жилийн төлөвлөгөө”-нд зааснаас нэг тэрбум тонноор давсан буюу 2,6 тэрбум болжээ. Хятадын нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ 2010 оны эхний гурван улиралд 2442 тэрбум тоннд хүрч, 17,2 хувиар нэмэгдсэн байна. Хятадын Эдийн засгийн их сургуулийн Нүүрсний эдийн засгийн тэнхимийн захирал Юэ Фубиний үзэж байгаагаар 2015 он гэхэд БНХАУ-ын нүүрсний жилийн хэрэгцээ улам өссөөр 4,5 тэрбум тоннд хүрэх төдийгүй цаашид ч өсөх хандлага байгаа аж.
Нүүрс үйлдвэрлэлийн хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцож гаргах нь нүүрсний хангамж, хэрэгцээг тэнцвэртэй байлгах, мөн байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой. Хятадын эрчим хүчний мэргэжилтнүүдийн зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ёу Хунжиү, Хятадын нүүрс үйлдвэрлэлийн хөгжлийн судалгааны төвийн захирал Хө Зуогуо нарын эрдэмтэн дээрх асуудлаар тусгайлан судалгаа хийжээ. Тэдний тооцоолсноор 2015 он гэхэд нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээг 3,6 тэрбум тоннд хүргэх зорилттой бөгөөд үүний 60 хувийг (2,2 тэрбум тонн) 1,2 сая тонноос дээш, 30 хувийг (1 тэрбум тонн) 300 мянган тонноос дээш, 10 хувийг (4 сая тонн) 300 мянгаас доош хүчин чадалтай үйлдвэрүүд тус тус үйлдвэрлэн гаргах аж.
Хятадын Бүтээн байгуулалтын газар болон тухайн салбарын мэргэжилтнүүдийн 2010 оны эхний хагас жилд хамтран гаргасан судалгаагаар “Хятадын нүүрсний урт хугацааны хөгжлийн стратегийн бодлого”-д “Хятадын нүүрсний баялгийг ашиглах нөхцөл, байгаль орчинд учруулах нөлөө, усны нөөц, тээвэрлэлтийн нөхцөл зэрэг хүчин зүйлсийг нэгтгэн дүгнэж, нүүрс үйлдвэрлэлийн хэмжээг 2020 он гэхэд 3,8 тэрбум тоннд хүргэнэ” гэжээ.
Нүүрсний нөөцийг нээн илрүүлэх ажлыг улам бүр цэгцлэх шаардлага байна. Өнгөрсөн XI таван жилийн хугацаанд Пубэй, Пужун, Пудун, Шэньдун, Шаньбэй, Хуанлун, Луси, Бэйжун, Ляньхуай, Хөнань, Юньгуй, Мондунь, Ниньдун зэрэг 13 томоохон нүүрсний бааз газарт олборлолт хийн 2,6 тэрбум тонн нүүрс үйлдвэрлэжээ. Шинжаан Уйгарт 2010 онд шинээр нээгдсэн орд нь Хятад улсын хэмжээнд 14 дэх том орд болохыг тогтоолоо.
Эдгээр нүүрсний орд газрын стратегийн байр суурийг тогтоох, том хэмжээний нүүрсний үйлдвэрийг барьж байгуулах асуудлыг хэлэлцэж энэ асуудлыг зөв зохистой шийдвэрлэснээр улсаа эрчим хүчээр тогтвортой хангах чухал баталгаа болохын зэрэгцээ нүүрсний үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой болохыг “Бүх Хятадын нүүрс үйлдвэрлэгчдийн ажлын уулзалт” дээр онцолж байв. Өвөр Монголын нүүрс үйлдвэрлэлийн газрын мэдээгээр, 2015 он гэхэд Өвөр Монгол жилд 100 сая тонн хүчин чадал бүхий дөрөв (Хөлөнбуйр, Шилийн гол, Зүүн гар, Дуншэнь), 50 сая тонн хүчин чадал бүхий зургаа (Синжиэ, Хужирт, Шанхай-мяо, Ву Жиэнфан, Иминь, Жалай нуур)-н үйлдвэр барьж байгуулна гэжээ. Мөн Хөнань мужийн үйлдвэрлэл мэдээллийн төвөөс Пиндинь, И-Ма, Зуньжоу, Жяозуо зэрэг зургаан том нүүрсний орд тус мужийн нүүрс үйлдвэрлэлийн гол төвүүд болон ажиллаж буйг мэдэгдсэн байна. XI таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын нүүрс үйлдвэрлэлийн төвүүдийн бүтээн босголтын ажил сайтар явагдсан хэдий ч бэрхшээлтэй асуудал олон байгааг Шаньси мужийн хөгжил шинэтгэлийн хорооныхны “нүүрсний лицензийн асуудал болон нүүрсний ордын ерөнхий төлөвлөгөөг харьцуулахад зөрчилдөх зүйл байна, зохицуулалт муу байна” гэж дүгнэснээс харж болно.
XII таван жилд буюу 2015 он гэхэд Хятад улс жилд 100 сая тонноос дээш хэмжээний нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай 6-8, 50-100 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай 10 нүүрсний корпорац тус тус байгуулна. Аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх ажлыг Хөгжил шинэтгэлийн хорооноос зохион байгуулах бөгөөд гурван жилийн хугацаанд тус хороо нь нүүрсний аж ахуйн нэгжийн тоог 11000-4000 болтол цөөрүүлэх ажээ.
Хөнань мужийн Хөгжил шинэтгэлийн хороо эхний ээлжинд “Пин Мэй”, “Шин Ма” нүүрсний корпорацыг нэгтгэн Хятадын “Пин Мэй Шин Ма” эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн корпорац; “Юн Мэй”, “Хэй Мэй” зэрэг таван аж ахуйн нэгжийг нэгтгэн “Хөнань Мэй Еэ” эрчим хүч, химийн үйлдвэрлэлийн корпорац болгон өргөжүүллээ. Мөн “Жун Пин” эрчим хүч, нүүрс химийн, “И”, “Зэн”, “Шэн Хүө” нүүрсний корпорац болон Хөнань мужийн нүүрс химийн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн дотоодын эрдэс баялгийг ашиглуулахаар зохион байгуулжээ.
Шэнхуа групп нүүрсний үйлдвэрлэлээ 2015 онд 640 сая тоннд (үүнд Чайна Шэнхуа багтана) хүргэж өнөөгийн байгаа хэмжээнээс 280 сая тонноор нэмэгдүүлэх; Жүй Төү Жун Мэй группын нүүрсний үйлдвэрлэлээ 2014 онд 200 сая тонн болгон таван жилийн дотор 2 дахин өсгөх төлөвлөгөөтэй байна. Ийнхүү Хятадын муж бүрт тухайн дотоодын компаниудыг нэгтгэх бодлого явуулж байгаа ч аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо нэгдэн ажиллахад бэрхшээлтэй асуудал байсаар байгаа юм.

Хоёр. XII таван жилд нүүрс үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө
БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгчдийн хурал 2010 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Бээжин хотод хуралдсан. Энэ хурлаар Хятадын Эрчим хүчний газрын Нүүрсний албаны дарга Фан Жүнбао “XII таван жилд нүүрсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г танилцуулж, холбогдох асуудлуудын талаар хэлэлцлээ. Эдгээр асуудлыг дор тоймлон бичлээ.
1. 3,8 тэрбум тонн нүүрсээр дотоодын хэрэгцээг хангана
Эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах, нүүрсний зах зээлийн цаашдын үр дүнтэй тогтолцоог судлах, мөн эдийн засгийн хөгжлийн бодлогыг тогтоох талаар “XII таван жилд нүүрс үйлдвэрлэлийг хөгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгасан. Урьдчилсан тооцоогоор, 2015 онд БНХАУ-ын нүүрсний нийт хэрэгцээ нь 3,88-4,37 тэрбум тонн стандарт нүүрс болж, үүний 3,71-4,2 тэрбум тонн нь боловсруулаагүй нүүрс байна хэмээн Хятадын эрчим хүчний газрын нүүрсний албаны дарга Фан Жүнбао тус хурал дээр танилцуулсан. БНХАУ нь атом, ус, салхины эрчим хүчийг ашиглахад анхаарлаа хандуулж нүүрсний хэрэглээг багасгана. Хүдрийн бус эрчим хүч нь 2020 он гэхэд эрчим хүчний 15 хувийг эзэлж нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 40-45 хувь хүртэл бууруулна гэж төлөвлөжээ.
Ийнхүү XII таван жилийн төлөвлөгөөнд эрчим хүч хэмнэх, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйлдвэрлэл эрхлэх асуудлыг ч мөн хамруулсан. Нүүрсний хэрэгцээ болон хангамжийг уялдуулж, нүүрс үйлдвэрлэл нь хэрэгцээгээ хангаж чадахгүй тохиолдолд гадны улсаас импортоор авна гэж заасан.
2. Хятадын баруун хэсэг нь ирээдүйн нүүрс үйлдвэрлэлийн төв болно
Шинээр баталсан XII таван жилийн төлөвлөгөөнд Хятадын нийт нутаг дэвсгэрийг нүүрс үйлдвэрлэлээр нь зүүн, баруун, төвийн бүсэд хувааж, зүүн хэсгийг хязгаарлаж, төвийн хэсгийг тогтворжуулж, баруун хэсгийг нээн олборлох гэсэн стратегийн бодлогыг боловсруулжээ.
Баруун хэсгийн бүс нутаг нь 1980 онд нийт нүүрс үйлдвэрлэлийн 23-аас дээш хувийг, 2009 оны эцэс гэхэд 49 хувийг үйлдвэрлэдэг болж нэмэгдсэн. Харин төвийн хэсгийн нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ нь багассан байна. Баруун хэсгийн нүүрсний давхарга гүехэн, ашиглахад хялбар, зам тээвэр чөлөөтэй, тээвэрлэлтийн үр ашиг сайтай тул тус бүсэд үйлдвэрлэлийн хэмжээг эрс нэмэгдүүлж нүүрс үйлдвэрлэлийн төв болгоно гэжээ.
3. Нүүрс үйлдвэрлэгч томоохон корпорацууд байгуулна
БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэлийн тогтолцоонд шинэчлэлт хийж, нүүрсний үйлдвэрлэлийг төвлөрүүлэн цөөн тооны томоохон аж ахуйн нэгж байгуулах шаардлагатай юм. Иймд 2015 он гэхэд 100 сая тонн, 50 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий томоохон үйлдвэр тус бүр 10-тай болох ба эдгээр группын нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ нь Хятадын нүүрсний нийт үйлдвэрлэлийн 65-аас дээш хувийг эзэлж, улсын дотоодын зах зээлийн хэрэгцээг тогтворжуулж, олон улсын өрсөлдөөнд орох үүрэг хүлээнэ. Одоогийн байдлаар Шэнхуа, Хятадын нүүрсний эрчим хүч, Шаньси коксжсон нүүрсний, Тун нүүрсний зэрэг дөрвөн группын үйлдвэрлэлийн хэмжээ нь нийт үйлдвэрлэлийн 21 хувийг эзэлж байгаа бөгөөд цаашид ийм томоохон нүүрсний группыг нэмэгдүүлэн нүүрсний хэрэгцээг хангана.
Төлөвлөгөөнд нүүрс, химийн үйлдвэрлэлийн талаар хамруулж, дэлгэрэнгүй тайлбар хийсэн. Орчин үеийн химийн үйлдвэрлэлийг хөгжүүлж ашиглахдаа эрдэс баялгаар хомс газруудад химийн үйлдвэрлэл явуулахыг хоригложээ. XII таван жилийн төлөвлөгөөний хугацаанд Хятадын нүүрсний үйлдвэрлэлийг тооноос чанарт шилжүүлж, тасралтгүй хөгжүүлэх юм.
4. Баруун бүс нутгийг нүүрс үйлдвэрлэлийн төв болгоно
Нүүрс үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх XII таван жилийн төлөвлөгөөнд шинээр нээн ашиглах ордоос 500 сая тонн нүүрс үйлдвэрлэхээр тусгажээ. Үүнд, зүүн хэсэгт шинээр ашиглалтанд орох ордууд нь 27 сая тонн буюу 6, төв хэсэгт 110 сая тонн буюу 20, баруун хэсэгт 363 сая тонн буюу 72 хувь байхаар төлөвлөсөн байна. Нүүрс үйлдвэрлэлийг зүүн хэсэгт хязгаарлаж, төвийн хэсэгт тогтворжуулж, баруун хэсэг нээн олборлох гэсэн стратегийн бодлогыг гаргасан. Зүүн хэсэгт хүн амын нягтрал ихтэй, газар дутмаг зэргийг харгалзан нүүрсний ордын ашиглалтын гүнийг 1200 метрээр хязгаарлаж, шинэ ам гаргахдаа гүнийг 1000 метрийн дотор гаргана гэж заасан. Төв хэсгийн Шаньси, Хөнань зэрэг мужид аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн, хайгуулын ажлыг явуулан, орд газрыг зүй зохистой олборлох, уурхайн амуудыг нэгтгэх, шинэ ам гаргах хэмжээг хязгаарлана. Баруун хэсгийн Өвөр Монгол, Шаньси, Ниншаа, Шинжаан Уйгур зэрэг мужид нүүрс тээвэрлэх зам барьж, нүүрс үйлдвэрлэл, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийнэ. Сыцуань, Гуйжоу, Юньнан зэрэг төвийн мужид том, дунд оврын нүүрс үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
Нүүрс үйлдвэрлэл төв, баруун бүс рүү шилжсэнээр эрчим хүч дамжуулалтад хүндрэл авчрах нь тодорхой. Иймээс нүүрс тээвэрлэх замыг өргөтгөн, хүчин чадлыг дээшлүүлэх ажлыг хийх нь зүйтэйг ч дурдлаа. БНХАУ-ын эрчим хүчний газрын дарга Жан Гүөбао “Тээврийн нөхцөл байдалд нь тохируулан шийдвэрлэх нь зүйтэй. Тухайлбал, Шилийн голын бүс нутагт хүрэн нүүрс элбэг ч илчлэг харьцангуй бага учир замаар тээвэрлэвэл ашиг багатай. Иймд тухайн нутагтаа боловсруулан эрчим хүч болгоод дамжуулах нь зүйтэй” гэжээ. Шаньси мужийн Дачин зам дагуух нүүрсний ордыг сонгосноор тээвэрлэлт ихсэж, илүү үр ашигтай ажиллах боломжтой болсон.
Үүнээс гадна БНХАУ-ын орон нутгийн засаг захиргаанаас шинээр боловсруулсан нүүрс баяжуулах төслүүд нь анхаарал татаж байгаа бөгөөд холбогдох зарим асуудлаар сайтар ярилцан төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй гэжээ.
5. Нүүрс үйлдвэрлэлийг бүрэн хэмжээнд ашиглахад анхаарна
Өнгөрсөн XI таван жилийн хугацаанд Хятадын томоохон нүүрсний аж ахуйн нэгжүүд эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлэхээр зорилт тавьсан нь зохих амжилтанд хүрсэн. Хятадын нэлээд хэсэгт орд газрыг эргэлтийн хэлбэрээр ашиглан эдийн засгаа сэргээлээ. Тухайлбал, “нүүрс-кокс-эрчим хүч-барилгын материал” гэсэн дамжлагаар бүтээгдэхүүн гаргаж, мөн чулуутай нүүрс ашиглах техник технологийн түвшинг ч бас нэмжээ. XII таван жилийн хугацаанд нүүрс үйлдвэрлэлийн салбарт чулуутай нүүрс, уурхайнаас гарах ус, уурхайн хийн ашиглалтыг тусгайлан зааж өгсөн. 2015 он гэхэд чулуутай нүүрс, шаврыг ашиглан 25 сая кВт цахилгаан эрчим хүч гарган, ашиглалтыг 70 хувьд, нүүрсний баяжуулалтыг 280 сая тонн-д хүргэнэ гэж заасан.
Хятадын нүүрс баяжуулалт 2009 онд нь 43 хувь, цахилгаан эрчим хүчний нүүрсний баяжуулалт 20 хувь байсан нь АНУ, Өмнөд Африк, Орос зэрэг нүүрсний үйлдвэрлэл хөгжсөн улс оронтай харьцуулбал 12-20 хувиар бага байжээ. Хэрвээ нүүрс баяжуулалтыг 40 хувиар нэмэгдүүлбэл жил бүр 34 сая тонн, тээвэрлэлтийн хорогдлоос 10 сая тонн стандарт нүүрс тус тус хэмнэх боломжтой. Хятадын Нүүрсний шинжлэх ухаан судалгааны ерөнхий газрын орлогч дарга Шэн Баохун нүүрсний чанарыг дээшлүүлэх хамгийн үр дүнтэй арга нь зөвхөн баяжуулалт бөгөөд ингэснээр нүүрс дэх үнс, хүхрийн хэмжээг багасгана гэжээ. Үүнээс гадна чулуутай нүүрс, шавар, ус, уурхайн хий туслах баялгийн ашиглалтыг 40-70 хувь болговол 20 сая тонн стандарт нүүрс; уурхайн гэрэлтүүлэгт энерги хэмнэдэг гэрэлтүүлэг сольж тавибал 600 тэрбум кВт цахилгаан хэмнэх боломжтой юм байна. 10 тонн нүүрс тээвэрлэхэд 1 тонн чулуу агуулагддаг тул нүүрсийг уурхайгаас тээвэрлэхэд өртөг ихтэйгээс гадна нүүрсний шаталтанд шууд нөлөөлөх тул баяжуулах шаардлагатай гэжээ.
6. Нүүрсний уурхайн аюулгүй ажиллагааг сайжруулна
Хятадын Эрчим хүчний газрын дарга Жан Гуобао “Нүүрсний уурхайд хөдөлмөр хамгааллыг сахиулж, осол аваарт өртөн нас барсан хүний тоог 2009 он гэхэд 2631 хүн буюу 56, хүнд ноцтой осол аваарыг 65 хувиар тус тус буурууллаа. 1 сая тонн тутамд осол аваараар нас баралт нь 2.81 байснаас 0.892 хувь болж ойролцоогоор 1 хувиар буурсан” гэж БНХАУ-ын Нүүрс үйлдвэрлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын хуралдаан дээр хэлжээ. Мөн оны эхний есдүгээр сард нүүрс үйлдвэрлэлийн хэмжээ нь 2442 тэрбум тонн-д хүрч, 17.2 хувиар нэмэгдэж, нүүрсний уурхайн осол аваарын тоо 13.2 хувиар буурсан тооцоо гарчээ. 2010 оны эхний гурван улирлын статистик тоо баримтаас харвал осол аваарын тоо өндөр байна. Эдгээрийн зарим нь байгалийн гамшгаас, мөн ус нэвчилт, уурхайн хий, гал түймэр, тээвэрлэлт зэргээс шалтгаалсан осол аваарууд байжээ.
Нас барсан хүний тоо, хувь хэмжээ бага багаар буурч байгаа ч жил бүр 20-30 хүн осолд орж нас барж байна. Иймээс Хятад улс нүүрсний уурхайн хөдөлмөр хамгааллыг сахиулж, улам сайжруулах тал дээр онцгойлон анхаарах шаардлагатай хэмээн уг хурлаар дүгнэжээ.
Шаньси мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн эрчим хүчний хүрээлэнгийн захирал Ван Хунён “Өнөөдөр Хятадын нүүрсний уурхайн хөдөлмөр хамгааллыг сахиулах хууль дүрэм зааварчилгаа үндсэндээ бүрэн төгс, техникийн аюулгүй ажиллагааны түвшин ч дээшилсэн гэж хэлж болох ч эдгээр дүрэм зааварчилгааны муу хэрэгжүүлдэг төдийгүй уурхайн ажилчдын хөдөлмөр хамгааллыг сахиулах ухамсар дорой хэвээр байгаад гол асуудал оршиж байна” хэмээн дүгнэжээ.
Нүүрсний уурхайн аюулгүй үйлдвэрлэлийн бас нэг гол сэдэв нь уурхайн хий юм. IX, X таван жилийн төлөвлөгөөт хугацаанд уурхайн хийнд өртөж нас барсан хүний тоо нийт нас барсан хүний тооны 1/3-ээс дээш хувийг эзэлж байжээ. Уурхайн хий тэсрэх осол гэнэт гардаг ба нас баралт, нийгэмд учруулах хор хөнөөл ихтэй тул уурхайн хийг нүүрсний үйлдвэрлэлийн хамгийн аюултай осолд тооцдог байна. Иймд IX таван жилийн төлөвлөгөөнд үүнийг багасгах, урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар Хятадын Засгийн газраас түлхүү анхаарч 2005 оны хоёрдугаар сард хуралдсан Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хорооны шийдвэрээр Нүүрсний уурхайн хийнээс урьдчилан сэргийлэх ажлын комиссыг байгуулжээ. Тус комисс нь уурхайн хий ашигласан байгууллагад нөхөн төлбөр олгох, татварыг хөнгөлөх арга хэмжээ авч, нүүрсний давхаргын хийн үйлдвэрлэлийг сайн явуулахын тулд нүүрсний уурхайн хийг ашиглах IX таван жилийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Бүс, орон нутгуудын аж ахуйн нэгжүүд нь нүүрсний уурхайн хийгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дүнд 2005 онтой харьцуулбал 2009 онд нүүрсний уурхайн хийн осолд өртөж нас барагсдын хэмжээ 65 хувиар буурч, уурхайн хийн ашиглалт нь гурав дахин нэмэгджээ. Уурхайн хийг нэгдсэн журмаар ашиглах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн авах шаардлагатай гэж үзсэн байна.

Дүгнэлт
БНХАУ-ын нүүрсний хэрэглээ цаашид улам нэмэгдэх хэдий ч 2020 он гэхэд нүүрсний үйлдвэр дэх нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтыг 2005 онтой харьцуулбал 40-45 хувиар бууруулахаар төлөвлөөд байна.
XII таван жилд нүүрс үйлдвэрлэлийг томоохон корпорациудад тулгуурлаж явуулах шийдвэрийг Бээжинд 2010 онд хуралдсан БНХАУ-ын Нүүрс үйлдвэрлэгчдийн хурлаас гаргасан. Мөн 2015 он гэхэд 100 сая тонн, 50 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус бүр 10 томоохон групптэй болж, нүүрсний жижиг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн үйл ажиллагааг цогц байдлаар явуулахаар болжээ. Нүүрсний уурхайн хийн ашиглалт, газар доорх аюулгүй ажиллагаа, техник технологийг орчин үеийн түвшинд хүргэж сайжруулах юм байна.
Өнөөгийн байдлаар Хятадын уул уурхайн салбарын техник технологийн хөгжил огцом хурдацтай байгаа хэдий ч нүүрсний жижиг уурхайнуудад ашиглагдах иж бүрэн тоног төхөөрөмж хүрэлцэхгүй, тусгай мэргэжлийн ажиллах хүч дутмаг байгаа нь Хятадын нүүрс үйлдвэрлэлийн хөгжилд сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна. Үүний зэрэгцээ автоматжуулалт, мэдээлэлжүүлэлтийн техник технологи Герман, Франц зэрэг гадаадын хэдхэн компаний тоног төхөөрөмжөөр хязгаарлагдаж буй нь бас л саад тотгор болж байна. Иймд XII таван жилд нүүрсний үйлдвэрлэлийн хөгжлийг саатуулж буй дээрх шалтгаануудыг шийдвэрлэж чадвал БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэл шинэ шатанд хүрэх нь гарцаагүй билээ.

Дайтах урлаг

I. Бөлөг
Урьдчилсан тооцоо.

1. Сүн Зэ хэлж гэнэ: дайн бол төрийн агуу хэрэг мөн. Амь ба үхэл, оршин тогтнох ба эс оршин тогтнох хоёрын хоорондын зам билээ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

2. Иймд дайны эхэнд 5 үзэгдлийг тавьж, 7 тооцоогоор байдлыг гаргаж тооцоолдог билээ.

3. Эхнийх нь Зам, хоёрт Тэнгэр, гуравт Газар, дөрөвт Жанжин, тавд Хууль.

Зам нь ард түмний бодол эзэн хааныхаа санаатай нэгдэн, үзэл нь нэг зүгт чиглэсэн байхыг хэлнэ. Ард түмэн эзэнтэйгээ үхэж сэхэхэд, айдас хоёрдолгүй бэлэн байвал Зам засагдсан болно.

Тэнгэр бол гэрэл ба харанхуй, хүйтэн ба халуун, цагийн жам юм.

Газар бол хол ба ойр, тэгш ба гүдгэр, өргөн ба нарийн, амьдрал ба үхэл юм.

Жанжин бол ухаан, үнэнч шударга зан, энэрэнгүй, зориг ба шударга хатууг хэлнэ.

Хууль бол цэргийн жагсаал, удирдлага ба хангалт билээ.

Энэ 5 үзэгдлийн тухай сонсоогүй, дуулаагүй боловч ялалт гавьяа байгуулсан жанжин гэж үгүй. Энэ бүгдийг тогтоон тунгаасан хүн ялж, тогтоож ухаараагүй хүн ялагдана.

4. Дайныг тийм учраас 7 тооцооны аргаар тооцож, оршин буй байдлаа гаргана.

Хаадын хэн нь Замыг олсон бэ? Жанжидын хэн нь авьяас билигтэй бэ? Хэн нь Газар Тэнгэр ашигласан бэ? Хэний дүрэм ба тушаал мөрдөгдөж байна? Хэний цэрэг бага дарга нар сайн бэлтгэгдсэн бэ? Хэн зөв шагнаж, хэн зөв шийтгэж байна?

Үүгээр би хэн нь ялалт байгуулж, хэн нь ялагдахыг тодорхой харах болно.

5. Жанжин хүн миний тооцоог дагавал, заавал ялалт байгуулах учиртай; би түүнтэй цуг байх болно. Жанжин миний тооцоог ашиглах боловч, эс ойлговол заавал ялагдал амсана; би түүнээс холдох болно. Тооцоог ойлгож, ашиг сонирхлын дагуу ашиглаваас, түүнд сүр хүч бий болж, тэр нь хилийнх нь чанадад даган тус хүргэнэ.

6. Сүр хүч бол тактикийг ашиг сонирхолтой нийцүүлэн хэрэгжүүлэхийг хэлнэ.

7. Дайн бол худал хуурмагийн зам. Тийм учраас, чамд ямарваа нэгэн чадвар бий бол, чадваргүй мэт харуул. Ямар нэгэн арга хэрэглэвэл, хэрэглээгүй мэт харуул; хол байваас, ойр мэт харуул; ойр байвал хол мэт харуул. Ашгаар тат; үймээнд автуулж дайснаа хүл; бүх юм нь бэлэн байвал чи ч мөн адил бэлэн бай. Хүчтэй байвал тойрч яв; уур хилэнг нь бадрааж самуунд автуул; даруу зан харуулж бардамнуул. Хүч нь илбэг байвал ядраа; эв нэгдэлтэй бол эв нэгдлийг нь хагалан бутраа; бэлэн бус үед нь довтол.

8. Энэ бүгд удирдагчид ялалт авчирна, гэвч бүгдийг урьдчилан хэлэх боломжгүй.

9. Тулалдааны өмнө тооцоонд ялалт буувал, ялах боломж их. Тулалдааны өмнө тооцоонд ялагдсан бол, түүнд ялах боломж бага. Боломж ихтэй нь ялж, боломж багатай нь ялагдана. Ер боломжгүй үед ялагдах нь гарцаагүй. Тэр учраас энэ бүгдийг харснаар, би ялалт ба ялагдлыг тодорхой харна.

Дайны явц.
2-р Бүлэг
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны явц бол:
2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал; хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага нь мянган алтан зоос болно.
3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр үгүй болдог.
4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь чиний сул доройг ашиглан чиний эсрэг босох болно. Чамд ухаантай зарц байлаа ч, энэ тохиолдолд чи юу ч хийж чадахгуй.
5. Тийм учраас дайны ялалтын тухай хичнээн муу явагдсан ч, зөвхөн хурдан түргэн нь дуулддаг. Хичнээн уран мэргэн явагдсан ч, урт удаан явагдахад ялалт ховор.
6. Дайн удаан явагдах нь төрд ашиг хэзээ ч байхгуй. Тийм учраас дайны хор уршгыг бүрэн ойлгоогуй хүн, дайнаас олох ашгыг ойлгохгуй.
7. Дайныг явуулж чаддаг хүн хэзээ ч хоёр удаа цэрэгт дуудахгуй, гурван удаа хүнсээ бэлдэхгүй. Сэлгээгээ нутагтаа бэлдээд, хүнсээ дайснаас нийлүүлдэг. Тийм учраас цэрэгт хүнс хоол нь хүрэлцдэг.
8. Дайны үед хүнс хол зөөснөөс Төр ядуурдаг. Хүнс хол зөөх хэрэгтэй бол, ард түмэн ядуурдаг.
9. Цэрэгт ойр байгаа нь өндөр үнээр зардаг; их үнэтэйгээр зарахад ард түмэн ядуурна; ард түмэн ядуурахад татвар хураах хэцүү болно.
10. Хүч доройтож, нөөц дуусаж, өөрийн оронд хүн ядуурвал, ард түмний өмч 10-ны 7-оор буурна; Эзэн Хааны тэрэг өмч хугарч, морьд ядарч сульдвал; хуяг дуулга, нум сум, сүлбүүр ба бага бамбай, жад ба том бамбай, үхэр ба тэрэг бүгдийн тоо 6/10-аар буурна.
11. Тийм учраас ухаантай Жанжин дайсны дансаар хооллохыг хичээнэ. Иймд дайснаас булаасан 1 жин хоол нь өөрийн хоолны 20 жинтэй тэнцэж, нэг пүү хивэг ба сүрэл өөрийн хивэг ба сүрлийн 20 пүүтэй тэнцэнэ.
12. Дайсныг уур хилэн нь ална, шунахай сэтгэл нь баялгийг нь алдагдуулна.
13. Тулалдаанд арваас дээш тэрэг эзэлж авбал, эзэлсэн цэрэгт нь шагнал болгоно өг, тугийг нь өөрчил. Тэр тэргүүдээ өөрийхтэйгээ хольж, тэрийгээ ашигла. Цэргүүдээ хайрлаж, асарч хамгаал. Үүнийг дайнсаа дарж, хүчээ зузаатгах гэж нэрлэнэ.
14. Дайн ялалтанд дуртай, сунжралтанд дургуй.
15. Тийм учраас дайныг ойлгох жанжин ард түмний хувь заяаны ноёрхогч, төрийн аюулгуйн байдлыг эзэн мөн.

3-р бүлэг
Стратегийн довтолгоо.

1. Сүн Зэ хэлж гэнэ: Дайны дүрэм хуулийн дагуу хамгийн эхэнд дайсны төрийг хэвээр нь үлдээж, дараа нь Төрийг нь сүйтгэх ашигтай болно. Хамгийн сайн нь: дайсны армийг хэвээр үлдээж, хоёрдугаар байранд тэр армийг устгах. Хамгийн сайн нь дайсны түмэн цэргийг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр түмэн цэргийг устгах. Хамгийн сайн нь дайсны зуутыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр зуутыг устгах. Хамгийн сайн нь дайсны аравтыг хэвээр нь үлдээж, хоёрдугаар байранд тэр аравтыг устгах. Тийм учраас, зуун удаагийн дайн тулаанд зуун ялалт байгуулах нь хамгийн сайн нь биш; хамгийн сайн нь дайснаа тулалдаангуй дарах нь хамгын сайн.
2. Тийм учраас дайны хамгийн сайн явц бол дайсныхаа санааг эвдэж, дараагийн байранд түүний холбоог тасдахад оршино. Хамгийн муу нь цайз балгас эзлэх. Цайз балгас эзлэх нь зөвхөн дүрмийн дагуу, зөвхөн шаардлагатай үед явуулах зүйтэй. Том бамбай ба бэхлэлттэй тэргэнцэр бэлдэх, хамгаалтын овоо босгох, хангамж бэлтгэл нь гурван сарын хугацаа эзлэдэг. Гэвч жанжин үл тэвчин, цэргүүдээ шоргоолж мэт довтлуулахад, нийт цэргүүдийн 1/3 нь устгуулж, мөн цайз эзлэгдээгүй хэвээр үлддэг. Энэ бол цайз эзлэлтийн аюулт тал.
3. Тийм учраас, дайны эрдэм эзэмшссэн хүн дайсны цэргийг тулалдаангүй дарж, цайзыг эвдэлгүй эзлэдэг, цэргээ ядраалгүй дайснаа устгадаг. Тэр бүгдийг устгалгүй эзэлснээр Тэнгэрийн доод улсыг ноёрхох эрх олдог юм.Тийм учраас зэвсгээ мохойлолгуй ашиг олж болно- энэ бол стратегийн довтолгооны дүрэм юм.
4. Дайны дүрэм хууль хэлдэг: чамд дайснаас илүү 10 дахин их хүч байвал- бүх талаас нь бүслэ гэдэг. 5 дахин их бол шууд довтло; хоёр дахин их байвал түүний хүчийг нь таслаж, хуваа. Хүч тэнцүү аваас, түүнтэй тулалдах зоригтой бай. Хүч бага байвал түүнээс хамгаалж мэд. Түүнээс бүр долоон дор бол түүнээс холдон зайлж сур. Тийм учраас бага хүчтэй тэмцэгч нар хүчтэй дайсны олз болдог юм.
5. Төрийн хувьд жанжин хүн бол тэрэгний дугуйтай адил. Tэрэгний дугуй нь бат бэхлэгдсэн бол төр мөн адил хүчтэй байдаг. Дугуй нь санжигнаад байвал төр нь мөн адил сул байдаг.
6. Тийм учраас арми муу жанжингаас болж, 3 шалтгаанаар зовно: Хэзээ цэргийн хүчээ хөдөлгөхөө мэдэлгүй хөдөлгөснөөс. Хэзээ ухрахаа мэдэлгүй, ухрах тушаал өгсөнөөр. Энэ нь армийг хөдөлгөөнгүй хадаж байна гэсэн үг. Арми гэж юу байдгийг мэдэлгүй, төрийн хэргийг шийддэг шиг армийг захирвал их цэргийн жанжид хийх учраа мэдэлгүй төөрөгдөлд ордог.
7. Арми төөрөгдөл, учраа мэдэхгүй байдалд орсон нөхцөлд гамшиг тайж нарын зүгээс ирнэ. Хэлдгийн учир энэ: ич цэргээ үймээнд автуулж, ялалтаа дайсанд гардуулж өгөх.
8. Хүн мэднэ: таван нөхцөл байдал бүрдэж, хэзээ тулалдаж хэзээ болохгүйг мэддэг, бага болон том хүчээ зөв ашиглаж, томчуул болон багачууд нэгэн хүсэл тэмүүлэлтэй байж, өөрсдөө сонор сэрэмжтэй байж, дайсныг сэрэмжээ алдахыг хүлээж, болгоомжтой жанжинуудтай удирдагчид ялна. Жанжинг төрийн тэргүүн хашиж, заахгүй бол байсан тохиолдолд ялна.
9. Тийм учраас хэлдэг: өөрийгөө болон дайснаа таньдаг бол зуун удаа ч тулалдаад аюул учрахгүй. Өөрийгөө таниад, дайснаа танихгүй бол нэг удаа ялж мэднэ, харин дараагийн удаа ялагдал хүлээнэ. Харин өөрийгөө ч, дайснаа ч мэдэхгүй бол тулалдах болгонд ялагдал хүлээнэ.

4-р бүлэг
Хэлбэр
1. Дээр үед сайн тулалддаг нэг нь хамгийн түрүүнд өөрийгөө ялагдашгүй дийлдэшгүй байдалд оруулж байж, тэр байдалтайгаа дайснаа хүлээн отдог байж. Үл дийлдэх байдал бол чамд өөрт бий. Ялалтын боломж дайсанд бий. Тийм учраас сайн тулалддаг нэг нь өөрийгөө ялагдашгүй болгож чаддаг боловч, дайснаа өөрийгөө ялагдуулах байдалд оруулж чаддаггүй. Тийм учраас: “Ялалтыг мэдэж байж болно, гэвч хүрч чадахгүй“ гэж хэлдэг.
2. Үл ялагдалт бол хамгаалалт, ялах боломж бол довтолгоо.
Хамгаалж буй тохиолдолд, ямар нэгэн сул тал бий гэсэн үг. Довтолж буй тохиолдолд бүх юм элбэг буйн шинж. Өөрийгөө сайн хамгаалдаг нэг нь өөрийгөө тамын ёроолд нуудаг, сайн довтолдог нэг нь тэнгэрийн өөдөөс хийсэн ирдэг. Тэгж өөрийгөө хамгаалахдаа ялах боломжоо хардаг.
3. Ялалтыг бусад хүмүүсээс ялгаагүйгээр хардаг хүн шилдэгийг шилдэг биш. Хэн нэг нь тулалдаанд ялалт байгуулж, Тэнгрийн доорх улсад „Сайн“ гэж магтан хэлсэн ч шилдэгийн шилдэг байж чадахгүй.
4. Хөнгөн өд өргөхийг том хүч гэж нэрлэхгүй. Нар сарыг харваас, хурц хараатайн шинж биш. Тэнгэр ниргэхийг сонсвол, соргог чихтэй нэг гэж тооцогдохгүй. Эртний үед сайн тулалддаг гэж хэлдэг. Тэр хүн ялалт байгуулахад амархан үед ялдаг байсныг хэлж буй. Тийм учраас сайн тулалддаг нэг нь эцэстээ ухааны алдар ч, эр зоригын гавъяагуй үлддэг байв.
5. Тийм учраас: Тулалдаад ялахдаа, тэр нь тооцоотой нь зөрдөггүй байсан. Тооцоотой нь зөрөхгүй байна гэдэг нь төлөвлөсөн бүх хэрэг нь түүнд ялалт өгөх байж- ялагдсан хүнийг дийлдэг байж.
6. Тийм учраас: Сайн тулалддаг нэг нь өөрийн дийлдэхсгүйн байдлын сууриндээр бат зогсож, дайснийг дарах боломжийг алддаггүй юм. Тийм учраас, сайн тулалдсан нэг нь эхэндээ ялж байж, дараа нь тулалдаанаа эрж хайдаг байв. Ялагдах заяатай арми эхэлж тулалдаж байж, дараа нь ялалтын боломж хайна.
7. Сайн тулалддаг нэг нь Замыг хэрэгжүүлж, Хуулийг дээдэлдэг. Тийм учраас тэр ялалт ба ялагдлийг залж удирдаж чадна.
8. Дайний хуулийн дагуу Нэгт: Урт, Хоёрт: Хэмжээ, Гуравт: Тоо, Дөрөвт: Жин, Тавт: Ялалт орно. Газрын шинж уртыг бий болгоно, урт нь хэмжээг бий болгож, хэмжээ нь тоо бүрдүүлж, тоо нь жин төрүүлж, бий болсон жин нь ялалт бий болгодог.
9. Тийм учраас: ялалт байгуулах заяатай арми нь үлгэрчилбэл: сохор зоосыг алтан ембүүгээр тоочиж: ялагдах заяатай арми нь алтан ембүүг сохор зоосоор тоолж дүйцүүлж байгаа юм.
10. Ялагч тулалдахад, олон мянган бээрийн өндрөөс ниргэн буух ус мэт адил байдаг. Энэ бол хэлбэр.

5-р бүлэг
Сүр хүч

1. Сүн Цзэ хэлж гэнэ: Олныг удирдах нь багыг удирдахтай мөн адил. Ялгаа нь хэсэг болон тоонд оршдог юм.
2. Олныг тулалдаанд удирдаж оруулна гэдэг багыг тулалдаанд оруулахтай адил. Бүх юм нь хэлбэр болон нэрэнд нь оршино.
3. Цэргийн хүчийг дайсантай тулахад үл ялагдах болгодог хүч нь зөв тулаан болон зөв маневр.
4. Цэргийн цохилт нь чулуугаар өндөг цохиж хагалахтай адил; энэ бол дүүрэл ба хоосрол юм.
5. Тулалдаанд зөв тулалдаж, ялахдаа зөв жагсаалаар ялна. Тийм учраас тулалдаанд зөв тулалдаж чаддаг , зөв маневр хэрэглэж чаддаг нь Тэнгэр Газар мэт өргөн, Хуанхэ Янзы мөрөн мэт дүүрэн байдаг.
6. Дуусдаг, дахин дүүрдэг- энэ бол нар сарны учир. Үхэж, дахин сэргэдэг- энэ бол цаг үеийн жам. Таван төрлийн дуу чимээ байдаг ч, тэр таван чимээний өөрчлөлт болгоныг сонордон мэдрэх боложгүй. Таван өнгө байдаг ч, тэр таван өнгөний өөрчлөлтийг харж мэдэх боломжгүй. Таван амтны хэлбэр байдаг ч, тэр таван амтны өөрчлөлтийг амсаж мэдрэх боломгжүй. Тулалдаанд зөвхөн хоёр л үйлдэл бий: зөв тулалдаан ба зөв маневр. Зөв тулалдаан ба зөв маневр нэг нэгнээ төрүүлэн бий болгодог. Энэ нь эцэс төгсгөлгүй эргүүлэг мэт, хэн тэрийг дундруулж чадах бэ?
7. Хүчит мөрний урсгал чулуу турхиран эргүүлэх хүч бол сүр хүч нь юм. Харцага шувуу гөрөөсөө хурдан цохих чадвар нь цохилтын тэнцвэр юм. Тийм учраас, сайн тулалддаг нэгний: сүр хүч нь
Хүч нь нум эвшээлгэх адил. Цохилтын тооцоо сумыг тавих мэт.
8. Бүгд хоорондоо хутгалдаж холилдож байсан ч, эмх замбараагүй тулалдаан өрнөж байсан ч, будлианд үл автана. Бүгд хоорондоо буцлан холилдон, жагсаалаа алдсан байлаа ч, ялагдал үл хүлээнэ.
9. Замбараагүй байдал эмх замбараагаас үүснэ, хулчийлт зоригоос үүдэлтэй, сул дорой байдал хүчнээс үүдэлтэй. Замбараа болон эмх замбараагүй байдал бол тоо. Зориг болон хулчийлт бол сүр хүч, хүч ба сул дорой байдал бол хэлбэр юм.
10. Тийм учраас, дайснаа хөдөлгөж чаддаг хүн бол хэлбэр харуулахад, дайсан түүнийг байнга дагадаг. Дайсанд өгөхөд тэр авдаг. Ашигаар горьдоож хөдөлгөн, гэнэдүүлж түүнийг угтдаг.
11. Тийм учраас, сайн тулалддаг нэг нь хүнээс бүгдийг харалгүй, бүгдийг сүр хүчинд хайдаг. Тийм учраас тэр хүнийг сонгож, сүр хүчнийх нь дагуу тавьдаг юм.
12. Хүмүүсийг сүр хүчинд тааруулж тавьдаг нэг нь тулалдаанд оруулахдаа мод чулуу уруугаар өнхрүүлэх мэт оруулдаг. Чулуу модны байгаль нь газар тэгш байвал тэд өнхрөхгүй. Хэрэв уруу газар бол тэд хөдөлгөөнд орно. Хэрэв хэлбэр нь дөрвөлжин бол тэд хөдлөхгүй, хэрэв дугуй хэлбэртэй бол тэд өнхөрдөг.
13. Тийм учраас бусдыг тулалдаанд оруулж чаддаг хүний сүр хүч нь дугуй хэлбэртэй чулууг уулын уруу мянган бээрийн өндрөөс түлхдэг хүний сүр хүч юмаа.

6-р бүлэг.
Дүүрэл ба хоосрол

1. Сүн Зэ хэлж гэнэ: хэн тулалдааны талбарт анхлан ирсэн нь хүчээр дүүрэн буй. Хэн тулалдааны талбарт удаж ирнэ- тэр сульдаж доройтсон болно. Тийм учраас сайн тулалддаг нэг нь дайснаа удирдаж, дайснаа өөрийгөө хянах боломжгүй болгодог.
2. Дайснаар өөрийг нь ирүүлэх чадвар бол түүнийг ашигаар дуудаж ирүүлэх гэнэ. Дайснаа хажуугаар өнгөрүүлэхгүй байхыг хороор дайснаа барих гэнэ. Тийм учраас хүчээр дүүрэн дайсныг ядрааж болно, цатгаланг ч хүртэл өлсгөж болно, бат бөх суусан нэгнийг ч хөдөлгөж болно.
3. Дайсны зайлшгүй очих газарт нь очиж, өөрөө түүний хүлээгээгүй газар чиглэх. Мянган бээрийг ядарч цуцалгүй туулдаг нь хүнгүй газраар явдаг.
4. Довтолж, заавал авна гэдэг бол хамгаалтгуй газар довтолоно гэсэн үг; хамгаалах боловч, байрлалаа баттайгаар үл алдахыг түүний довтолж үл чадах газрыг хамгаалхыг хэлнэ. Тийм учраас довтолж чаддаг нэгний өрсөлдөгч хаана нь довтлохыг мэддэггүй; сайн хамгаалж чаддаг нэгний дайсан хаана нь довтлохоо үл мэднэ. Нарийн ухаан! Гайхамшигтай ухаан! Яруу тодоор харуулах хэлбэр ч байхгуй. Тэнгэрлэг урлаг! Тэнгэрлэг урлаг!- хэлж ойлгуулах үг ч алга. Тийм учраас ялагч дайсныхаа хувь заяаны эзэн болж чаддаг юм.
5. Довтлоход дайсан эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгаа бол түүний хоосонруу довтолж буй хэрэг. Ухрахад дайсан хөөн нэхэж чадахгүй байгаа бол гүйцэxээргүй хурдтай байна гэсэн үг.
6. Тийм учраас, би тулалдаанд орох санаатай байлаа ч, дайсан өндөр бэхлэлт босгож, гүн шугам ухсан ч бай тэр надтай тулалдаанд орж чадахгүй. Учир нь би түүний заавал хамгаалах хэрэгтэй хэсэг рүү нь довтолно. Би түүнтэй тулалдах шаардлагагүй бол, би нэг газар зогсоод хамгаалсан ч, дайсан надруу довтолж чадахгүй. Учир нь би түүнийг явж буй замаас нь өөр зүг залж буй хэрэг.
7. Тийм учраас, хэрэв би дайсанд нэг хэлбэр харуулсан атлаа, тэр харуулсан хэлбэргүй бол би эв нэгдэлтэйгээ байж, дайсан тарж сарнина. Эв нэгдлээ хамгаалснаар, би нэгэн нэгж байх болно. Дайсан сарниснаар арав болно. Тэр үед нь би нэг хүчээр түүний аравны нэгийг довтлох болно. Тэгвэл бид их болж, дайсан бага байх болно. Хэн их хүчээр багыг дарна, тэр хүнтэй тулалдах дайсан бага байх болохоос гадна, тэднийг ялах хялбар байх болно.
8. Дайсан хаана тулалдахаа үл мэднэ. Хэрэв түүнийгээ мэдэхгүй бол түүнд хамгаалах газар их байх болно. Хэрэв түүнд бэлэн байх газар олон бол, надтай тулалдах хүн бага байх болно. Тийм учраас, тэр урдаа бэлэн байвал, ардаа хүч багатай гэсэн үг. Хэрэв тэр ардаа бэлэн байвал, урд нь хүч багатай байна гэсэн үг. Хэрэв тэр баруун жигүүртээн бэлэн байвал, зүүн жигүүртээ хүч багатай байна.
Бэлэн байх газар ихтэй боловч, хүчээ сарниулаагуй байх учиргүй. Хаа сайгүй бэлэн байх ёстой нь бага хүчтэй. Өрсөлдөгчөө байнга бэлэн байлгадаг нэг нь хүчтэй.
9. Тийм учраас, тулалдааны газар болон өдрийг мэдвэл, мянган бээрийн цаанаас ч довтолж болно. Харин болох тулалдааны байршил болон өдрийг мэдэхгүй бол зүүн жигүүрээр баруунаа хамгаалж, баруун жигүүрээр зүүнээ хамгаалж, урд эгнээ арын эгнээг, арын эгнээ урдын эгнээг халхалж чадахгуй. Тэр тусмаа том зайнд тэр нь харагддаг- хэдэн арван бээр, бага зайнд- хэдхэн бээр.
10. Над шиг ярьж дүгнэвэл; Юэ гүрний цэргүүд их байлаа ч, тэд нарт ялалтыг авахад юу дутах бэ? Ийм учраас “Ялалтыг хийж болно” гэдэг. Дайсны цэрэг их байлаа ч, түүнд тулалдах боломж өгөхгүй байж болно.
11. Тийм учраас, дайснаа шинжихдээ түүний төлөвлөгөөг нь, бүх давуу болон сул талтай нь мэдэж авдаг. Дайсантай шөргөлцөж, түүний хөдөлгөөн ба тайван байдлийг захирах хуулийг ажигладаг. Түүнд ямар нэгэн хэлбэр харуулснаар түүний амьдрал үхлийн цэгийг нь мэдэж авдаг. Түүнтэй тулалдаж, хаана нь давуу, хаана нь дутагдал бийг хардаг.
12. Тийм учраас, армид өгөх дээд хэмжээний хэлбэр нь хэлбэргүйд оршино. Хэлбэр үгүй байхад, гүн нэвтэрч орсон туршуул хүртэл юм олж харалгүй, хурц ухаантан хүртэл ямар нэгэн дүгнэлт хийж дөнгөхгүй. Уг хэлбэрийг ашиглан, ялалтын хэргийг олонход даатгадаг. Олонх нь гэвч үүнийг мэдэж чадахгүй.
Бүх хүн миний ялалт олсон хэлбэрийг мэдэх боловч, ялалтыг байгуулсан зохион байгуулалтын хэлбэрийг мэдэхгүй. Тийм учраас, тулалдаанд дахь ялалт дахин давтагдаггүй. Тэр нь хэлбэрийн үл төгсөшгүйтэй тэнцэнэ.
13. Цэргийн хэлбэр нь устай адил: усын хэлбэр нь өндрөөс эмээж, доош тэмүүлдэг. Цэргийн хэлбэр нь дүүрлээс эмээж, хоосныг цохьдог жамтай. Ус урсгах нь газрын хэлбэрээс шалтгаалдаг; цэрэг ялалтыг дайснаас шалтгаалж байгуулдаг.
14. Тийм учраас цэрэг байнгын хүч гэж үгүй. Усанд тогтмол хэлбэр гэж үгүй. Дайснаас шалтгаалан өөрчлөлт хувиралтыг эзэмшин, ялалт байгуулж сурсан нь бурханлаг нэгэн гэж дуудагддаг.
15. Тийм учраас, байгальд байнгын ялдаг махбодь гэж үгүй. Жилийн дөрвөн улирлын байнгын тогтмол гэж үгүй. Наранд урт удаан гэж бий, саранд амьдрал ба үхэл гэж бий.

7-р бүлэг
Дайн дахь тэмцэл
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны эрдэм бол- жанжин Эзэн Хаанаасаа тушаал авч, цэргийн хүчээ бүрдүүлэн цуглуулж, дайсантай сөргөлдөөнд орж, байршилаа эзэлдэг. Гэвч дайнд тэмцэл шиг хэцүү юм үгүй.
2. Дайн дахь тэмцлийн хамгийн хэцүү нь тойруу замыг тэгшилж, гай бартааг ашиг хонжоо болгоход оршдог юм. Ямар нэгэн тойруу зам сонгосон нэгэн, дайснаа ашгаар самууруулан түүний дараа хөдөлсөн ч, дайснаасаа түрүүлэн ирдэг. Энэ хүн бүслэх арга ухааныг ойлгож байна.
3. Дайн дахь тэмцэл ашигт хүргэж, дайн дахь тэмцэл мөн аюулд хүргэдэг. Ашиг хонжооны төлөө хамаг хүчээ босгосон боловч, зорилгодоо хүрдэггүй. Мөн ашиг хонжооны төлөө их цэргээ орхивол, арын хангамжийн хүч алдагдана.
4. Зуун бээрийн тэртээгээс хөө хуягаа тайлан хөнгөлж, өдөр шөнөгүй, мөн чиглэлээ уртасган, нүүдлээ хурдасган яаруулбал бүх гурван их цэргийн хүчний жанжид дайсны олзонд алдагддаг. Хүчтэй нь явж, сул нь хоцорно- улмаар хамаг хүчнээс аравны нэг хүрэх газартаа хүрдэг. Ашгийн төлөө 50 бээрийн цаанаас довтолбол, цэргийн хүчнээс хагас нь хүрэх газартаа хүрдэг. Гучин бээрийн цаанаас тэмцэхэд, гуравны хоёр нь байрандаа хүрдэг.
5. Цэргийн хүчинд хангамжийн хүч байхгүй бол, цэргийн хүч сүйрнэ. Хоол хүнс үгүй бол сүйрнэ, сэлгээ үгүй бол мөхнө.
6. Тэр учраас тайж нарын бодож буйг мэдэхгүй бол, холбоо сүлбээ босгож чадахгүй. Байдлыг ба уул ус, мод, жалга хонхорхой, уул хадны уруу намыг ба намаг шавхайтай байршил мэдэхгүй нэгэн цэрэг хөтлөн явж чадахгүй. Нутгийн замчидтай холбоо тогтоогоогүй нэгэн газар зүйн байршлын давуу тал ашиглаж чадахгүй.
7. Дайнд хуурмаг байдлыг сонгож, ашигтайгаар сэтгэж, хуваалт ба нийлэлтийн өөрчлөлтийн дагуу өөрчлөлтөө явуулдаг.
8. Салхи мэт хүчтэй; ой мод мэт аажим тайван, гал мэт хоослон шатааж, уул мэт нам тайван, харанхуй мэт битүүлэг, хөдөлгөөн бүр аянга ниргэх мэт.
9. Тосгон дээрэмдэхэд цэргийн хүчээ хуваана; газар нутаг эзэмдэхэд өөрийн хүчээр ашигтай газар эзэлнэ.
10. Бүгдийг сайтар бодож тунгаан хөдөлдөг. Хэн чиг ба тойруу замын арга барил мэднэ үү- тэр нь л ялна. Энэ бол дайн дахь тэмцлийн эрдэм юм.
11. Их Цэргийн Удирдах сударт бичсэн байдаг: нэг нэгэнтэйгээ ярьлаа ч, юу ч сонсохгүй. Тэр учраас бөмбөр хэнгэрэг бэлддэг. Нэг нэгнээ хардаггүй, тэр учраас туг дарцаг бэлддэг” гэж. Бөмбөр хэнгэрэг, туг дарцаг хүмүүсийг хооронд нь нийлүүлж, нүд чихийг нэгэн чигт чиглүүлдэг. Бүгд нэг юманд төвлөрч, зоригтой нь ганцаараа урагшаа гарч чадалгүй, хулчгар нь ганцаараа зугтаж үл чадна. Энэ бол олныг удирдах эрдэм юм.
12. Тэр учраас мөн шөнийн тулаанд олон гал асааж ба бөмбөр нүддэг. Үүгээр дайсны чих нүдийг төөрөгдөлд оруулж, дайсны цэргийн сүнсийг нь, жанжных нь зүрхийг үхүүлж болно.
13. Өглөөгүүр цовоо сэргэлэн, өдөр нь нозоорон залхуурч, шөнө нь гэртээ харих бодолд автдаг. Дайтаж чаддаг нэгэн, дайснаа өглөөгүүр цовоо сэргэлэн байх үед тулахаас сэргийлж, залхуурч нозоорсон эсвэл гэртээ харих бодолд автсан үед довтолдог. Энэ бол сэтгэлийг залан удирдах эрдэм.
14. Эмх цэгцтэй байдалд эмх цэгцгүй байдал хүлээнэ, тайван байдалд үймээн хүлээнэ; энэ бол зүрхийг залан удирдах эрдэм юм.
15. Ойр байж, хүчээ сойн холыг хүлээнэ, бүрэн хүчтэй байж ядарсныг хүлээнэ, өөрөө цатгалан байж өлөнгүүдийг хүлээнэ. Энэ бол хүчийг залах эрдэм юм.
16. Дайсны бүрэн бүтэн жагсаалын эсрэг бүү довтол; дайсны туг эзлэх боломжгүй үед бүү дайр; энэ бол өөрчлөлтийг залан удирдах эрдэм юм.
17. Дайтах эрдмийн дүрэм бол: дайсан өндөрлөг газар дээр байвал чигээр бүү дайр. Түүний ард өндөрлөг байвал өөдөөс нь харж бүү байрла. Хуурамчаар зугтаж байвал бүү дага. Өгөөш өгч байвал, бүү ав. Дайсны цэрэг гэртээ харьж байвал, бүү зогсоо. Дайснаа бүсэлбэл нэг талыг нь нээлттэй орхиж бай. Дайсны цэрэг гарцаагүй байдалд орсон байвал бүү шах. Энэ бол дайтах эрдмийн дүрэм юм.

8-р бүлэг
Есөн өөрчлөлт
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайтах эрдмийн дүрэм бол: Жанжин Эзэн Хааныхаа тушаалыг авч, цэргээ бүрдүүлнэ гэж.
2. Замгүй газар бүү буудаллаж бай. Уулзвар газар хөрш ноёдтой холбоо байгуулж бай. Усгүй хоосон цөл бүү уд. Бүслэлтийн газар сэтгэж бай. Үхлийн байршилд тулалдаж бай.
3. Туулдаггүй зам гэж бий, мөн довтолж оролддоггүй цэргийн хүч гэж бий. Мөн эзэлж тулалдах ашиггүй цайз гэж бий, мөн Эзэн Хааны зөрчих ёстой зарлиг гэж байна.
4. Есөн өөрчлөлтийн ашгийг ухаж ойлгосон жанжин, дайтах эрдмийг мэднэ. Есөн өөрчлөлтийн ашгийг гүйцэд ойлгоогүй жанжин, газар зүйн онцлогийг мэддэг ч гэсэн, бүрэн ашиглаж чадахгүй. Есөн өөрчлөлтийн эрдмийг мэддэггүй жанжин бол, Таван ашгийг мэддэг ч байсан хүнийг удирдах чадвар суралцахгүй.
5. Ухаантай хүний үйлээ сайтар тунгааж бодохдоо, ашиг ба хохирол хоёрыг нийлүүлдэг. Ашигтай хор уршиг нийлүүлэхээр чармайлт ямар нэгэн үр дүнд хүргэдэг. Мөн хорыг ашигтай нийцүүлснээр, гамшгийг арилгаж болно. Тайж нарыг өөртөө хороор тогтоож, хүчээр өөртөө үйлчлүүлж, ашгаар нэгэн зорилго руу тэмүүлүүлдэг.
6. Дайны эрдмийн дүрэм бол, дайсныг ирэхгүй гэж найдах бус, харин би түүнийг юутай угтаж авах бэ юм. Түүнийг довтлохгүй болов уу гэж найдвар үгүйгээр, түүний довтолгоог боломжгүй болгох юм.
7. Жанжинд таван аюул бий: тэр заавал үхэх гэж зүтгэвэл тэр алуулж мэднэ. Заавал амьд үлдэхийг хичээвэл, тэр олзлогдож мэднэ. Хурдан ууртай бол, түүнийг хүмүүс зэвүүцнэ. Өөртөө хэт их шаардлага тавьдаг бол, доромжлуулж мэднэ. Хүнд хайртай бол, түүний хүчийг сулруулж мэднэ.
8. Энэ таван аюул бол жанжин хүний дутагдал ба дайны явцад гардаг гамшиг юм. Их цэргийг бут цохиж, жанжныг уг таван аюулаар устгадаг. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй.

9-р бүлэг.
Аян дайн
1. Сүн Зэ хэлж гэнэ: цэргийн байрлал ба дайсныг ажиглах нь дараахад оршино:
2. Уул давж байхдаа заавал хөндийг дагаж, өндөрлөгт байрлаж, наран талыг сайтар ажиглан байрлаж бай. Өндөрлөгт байрлах дайсантай битгий өөдөөс нь дайрч бай. Энэ бол уулан дахь цэргийн байршил.
3. Гол гаталж байвал, голоос холуур байршилж бай. Дайсан гол гаталж байвал, голд байхад нь бүү довтол. Тал нь гарахыг хүлээж, дараа нь цохивол зүгээр. Мөн чи тулалдаанд орохыг хүсэж байвал, өндөрлөг дээр байрлаж, наран талыг анхааралдаа аваарай. Урсгалын эсрэг бүү зогс. Энэ бол голын хажууд цэргийг байрлуулах юм.
4. Намаг давахдаа, хурдан гатлахыг хичээ, бүү уд. Намагт тулалдах болбол, зүлэг ус байхаар, мөн ардаа ой модтой байхаар байршлаа эзэл. Энэ бол намаг дунд цэргээ байршуулах.
5. Тал нутагт тэгш газарт: баруун тал ба ард өндөрлөгүүд байхаар байрла. Тэгвэл чиний урд уруу, ард өгсүү байг. Энэ бол тал нутагт цэргээ байрлуулах юм.
6. Энэ дөрвөн цэргээ ашигтайгаар байрлуулах арга Хуандид дөрвөн Эзэн Хаадыг дарах ялалт авчирсан юм.
7. Их цэрэг өндөр газарт дуртай, уруу нам газарт дургүй, мөн нарны гэрлийг сайшаан сүүдрээс холдож, амин бодож хатуу дээр байршил авбал цэргүүдийн дунд өвчин үүсэхгүй. Энэ бол гарцаагүй ялах юм.
8. Өндөрлөг ба толгодын хажууд байрлавал, наран талд нь байршлаа ав. Бусад өндөрлөг ба толгод хойно ба баруун талд байвал газар зүйн тусламж юм.
9. Голын эхэнд бороо орж, ус хөөсөрч байвал, гатлах хүн нь бүү яараг- голыг тайвшрахыг хүлээх хэрэгтэй.
10. Хэрэв тухайн газар байгалийн хавх, мөн хавцал, гүн жалга ба мухар байвал, түүнээс хурдан зайлсxийж, дайснаа нуруугаар нь түүнд ойртуул. Тулахдаа дайсны ард мухрыг оруулах хэрэгтэй.
11. Хэрэв цэргийн аянд замд нь жалга, бургас ба ой мод байвал, сайтар тагнан ажиж үз. Энэ бол дайсны отдог ба тагнадаг газар байж мэднэ.
12. Хэрэв дайсан миний ойр байгаа боловч, тайван байвал байгалийн хамгаалтад найдаж байна гэсэн үг. Дайсан надаас хол боловч, намайг тулаанд дуудаж байвал, намайг давшихыг хүсэж байна гэсэн үг. Хэрэв дайсан тэгш газар байрласан бол, өөрийн ашиг сонирхолтой гэсэн үг.
13. Мод хөдөлбөл тэр ойртож байна. Зүлгэн хана босгосон бол, төөрөгдөлд оруулах гэж буйн шинж. Шувууд хөөрвөл, отолт ойртож буйн шинж. Амьтан айж үргэвэл, хэн нэгэн нуугдаж буйн шинж. Тоос дээгүүр босож байвал, байлдааны тэрэг ойртож буйн шинж, тоос доогуур намирч байвал явган цэрэг ойртож буйн шинж. Олон газар нэг дор бөөн тоос босож байвал, шатахуун түүж буйн шинж. Энд нэг, тэнд нэг багахан хэмжээгээр босож байвал, буудаллаж буйн шинж.
14. Дайсны үг номхон дөлгөөн боловч, хүчээ зузаатгаж байвал довтолж буйн шинж. Хэрэв үг нь онгироо, мөн бардам байж, өөрөө урагшаа зүтгэж байвал, ухарч буйн шинж. Хэрэв хөнгөн морин тэрэг урагшаа гарч, харин цэрэг хоёр талд нь байрлавал байлдааны жагсаал авч буйн шинж. Хэрэв тэр сульдаж дордоогүй боловч, энх тайвныг хүсвэл түүнд ямар нэгэн далд бодол буйн шинж. Хэрэв цэргүүд нь гүйлдэж, тэргээ үрж эхэлбэл цаг нь ирсний шинж. Хэрэв тэр нэг ухарч, нэг довтолж байвал өгөөш өгч буйн шинж. Цэргүүд нь зэвсгээ тулан зогсож байвал өлсөж буйн шинж. Хэрэв ус авч, өөрсдөө ууж байвал цангаж буйн шинж. Хэрэв дайсан ашиг харсан боловч, довтлохгүй байвал, ядарсны шинж.
15. Хэрэв шувууд сүргээрээ цуглан хурж байвал, хүн байхгүй гэсэн үг. Хэрэв буудалласан дайсан шөнө дунд нэг нэгнээ дуудаж байвал айж буйн шинж. Дайсны цэрэг дэг журмаа алдаж байвал, жанжнаа хүндэтгэдэггүйн шинж. Хэрэв туг нь байн байн шилжин солигдож байвал, замбараагүй байдал үүссэний шинж. Түүний цэргийн дарга нар цэргээ загнаж байвал, цэргүүд ядарсны шинж. Адуундаа буудай өгч, өөрсдөө мах идэж, дарсны лонхоо модонд өлгөж, буудаллаж гал асаахгүй байвал туйлдаа хүрсэн дээрэмчдийн шинж.
16. Хэрэв жанжин эелдгээр зөөлнөөр цэргүүдтэйгээ харьцаж байвал, цэргээ алдсаны шинж. Шагнал баруун зүүнгүй тарааж байвал, цэрэг нь хэцүү байдалд орсны шинж. Хэрэв шалтгаангүйгээр шийтгэж байвал, цэрэг маш хүнд байдалд орсны шинж. Хэрэв жанжин эхэндээ цэргүүдтэйгээ хэрцгий харьцаж, дараа нь өөрийн цэргээсээ айж байвал, дайны эрдмийн үл ойшоохын оргил мөн.
17. Хэрэв дайсан золионы хүн явуулж, уучлал гуйвал амьсгаа авах хэрэгтэйн шинж. Хэрэв түүний их цэрэг уур хилэнгээр дүүрсэн боловч, чиний өөдөөс зогсон хөдлөхгүй байвал, маш анхааралтайгаар түүнийг аж.
18. Цэргийн тоог байнга өсгөхөд биш. Байнга цэргийн хүчээр довтлуулж байж болохгүй. Дайснаа дарах их биш, бага биш, хэрэгцээтэй тооны хүн авч явах хэрэгтэй; үүнд: цэргийн хүчээ зузаатгаж, дайснаа зөв үнэлэх хэрэгтэй. Хэрэгт бодолгүй хандаж, дайсандаа бардамнан үл тоомсролно уу- тэр заавал дайсныхаа олз нь болно.
19. Хэрэв цэргүүд чамд наашгүй хандаж, чи тэднийг шийтгээд байвал- тэд чамд захирагдахаа больж, чи тэднийг зөв ашиглаж чадахгүй. Хэрэв цэргүүд чамд нааштай хандаж, чи шийтгэл явуулахгүй байвал, чи тэднийг зөв ашиглаж чадахгүй.
20. Тийм учраас: тэдэнд иргэний үүргийг нь сануулж нөлөөл. Чамд нэг хүн шиг захирагддаг болгохын тулд, цэргийн үүргийг нь сануулан нөлөөл.
21. Хууль зарлиг гаргаж, мөрдөгдөж байвал, хүн ард чамд захирагдана. Хэрэв хууль зарлиг гаргахад мөрдөгдөхгүй, хүн ард чамд захирагдахгүй байвал, чиний хэлснийг хүн ард мөрдөхгүй. Хэрэв хууль зарлиг ойлгомжтой ба итгэлтэйгээр хүлээн авагдвал, чи хүн ард хоёр нэг нэгнээ олсон гэсэн үг.

10-р бүлэг
Газрын хэлбэр
1. Сүн Зэ хэлж гэнэ: Газар ус дараах шинж чанар агуулсан байдаг: нээлттэй, уруу, ээдрээтэй, хөндийрхэг, уулархаг ба тэгш байдаг.
2. Би болон дайсан чинь ирж чадаж байвал, энэ газрыг нээлттэй гэнэ. Нээлттэй газар өндөрлөг газрын наран талд нь байрлаж, хүнс залгах замыг нээлттэй байлга. Энэ байдалтай тулаан эхэлбэл ашигтай.
3. Явахад амар, буцахад хэцүү газрыг налуу гэж нэрлэнэ. Налуу газар дайснаа бэлэн биш байхад дайрвал ялна. Гэвч дайсан тулаанд бэлэн байвал, довтолсон ч дийлэхгүй. Буцахад маш хүндрэлтэй, мөн ашиггүй.
4. Надад мөн дайсанд довтлох ашиггүй бол, энэ газрыг ээдрээтэй гэнэ. Ээдрээтэй газар дайсан ашиг харуулсан ч бүү довтол. Цэргээ холдуулаад, дайсан өөрөө орж ирэхийг хүлээ. Талыг нь оруулж ирсний дараа цохивол, чамд ашигтай.
5. Хөндийрхэг газар, заавал хамгийн түрүүнд өөрөө бүхлээр нь эзлээд хүлээж бай. Дайсан чамайг түрүүлж эзлэвэл, хойноос нь бүү ор. Талыг нь эзэлсэн бол, араас нь дага.
6. Уулархаг газар өндөрлөг газрын наран талыг эзлээд, дайснаа хүлээ. Дайсан тэр газрыг түрүүлж эзэлсэн бол, хойноос нь бүү дага- цэргээ холдуул.
7. Холорхог газар хүч тэнцүү бол дайснаа тулаанд дуудах хэцүү. Тулаан эхэлбэл чамд ашиггүй.
Энэ газрын зургаан шинж чанарын сургаал юм. Жанжны хамгийн тэргүүн дээд зорилго бол үүнийг ойлгоход оршдог юм.
8. Цэрэг хэтэрхий хурдан ухрах үед, цэрэг самууран ялзарч, эцэстээ дайсны гарт ордог; нурж сүйрдэг; үймээнд автагддаг; зугтдаг. Энэ зургаан гамшиг бол байгалиас хамааралтай биш, харин жанжны түмэн алдаа.
9. Арваны нэг тохиолдолд цэрэг хурдан ухрах нь ойлгомжтой болдог: хэрэв цэрэг нь хүчтэй боловч, дарга нар нь сул байвал цэрэг нь самуурсны шинж. Хэрэв цэрэг сул, дарга нар нь хүчтэй бол цэрэг дайсны гарт орохын шинж. Бага дарга нар дээд даргадаа уурлаж, өөрийн дураар тулаан эхэлж байвал жанжин нь авьяас чадварыг нь мэдэхгүй байгаагийн шинж. Энэ нь цэргийн хүч самууран нурж буйн шинж. Мөн жанжин сул дорой ба зөөлөн, цэргийн бэлтгэл ойлгомжгүй, мөн бага дарга цэрэг нарт тогтмол юм гэж үгүй, цэрэг жагсахад бүх юм буруугаар эргэж байвал цэрэг замбраагаа алдсаны шинж. Мөн жанжин дайснаа үнэлж чадалгүй, сул дорой мөн шилдэг цэргийн салаагүй байвч хүчтэй цэргийн эсрэг дайрвал, тэр довтлох цэрэг гарцаагүй зугтана.
Энэ зургаан сургаал дайсны ялагдлын шинж юм. Жанжны тэргүүний дээд зорилго нь үүнийг ухаж ойлгоход оршино.
10. Газрын онцлого нь зөвхөн цэргийн туслалцаа юм. Дээд жанжны эрдэм бол дайсныг зөв үнэлж, ялалтыг зохион байгуулж, газар зүйн онцлого ба зайг тооцоолох юм. Тулалдааныг мэдэн байж хийвэл, заавал ялна; мэдэлгүй тулалдаанд орвол, лавтай хожигдоно.
11. Дайны эрдмийн дагуу заавал ялах гэж буувал, Эзэн Хаан бүү тулалд гэж зарлиг буулгасан ч заавал тулалд. Хэрэв дайны эрдмийн дагуу ялагдал буувал, Эзэн Хаан тулалд гэж зарлиг буулгасан ч, бүү тулалд.
12. Довтлохдоо өөрийн алдар гавьяаг бодолгүй, ухрахдаа шийтгэлээс зугтддаггүй, зөвхөн ард түмнийхээ мөн Эзэн Хааныхаа эрх ашгийг боддог жанжин бол төрийн эрдэнэ юм.
13. Цэргүүдээ хүүхэд мэт харж байвал, хамгийн гүн хавцалд ч хамтдаа орж чадна; хайрт хөвгүүдээ мэт харж байвал үхэлд ч хамтдаа явж болно. Гэвч тэд нарыг хэт их хайрлавал тэднийг ашиглаж чадахгүй; үймээн үүсвэл дарж чадахгүй- учир нь тэр дуулгаваргүй хүүхэд мэт болж, тэднийг ашиглах боломжгүй болно.
14. Хэрэв цэргүүдтэйгээ дайсан уруу довтолж болно гэдгийг харах боловч, дайсныг довтолж болохгүй гэдгийг харж чадахгүй бол ялалтын талыг нь л амсана. Хэрэв дайсныг довтолж болох боловч, өөрийн цэргүүдтэйгээ довтолж болохгүй гэдгийг харва, ялалтын талыг нь амсана. Хэрэв дайсныг довтолж болох, мөн өөрийн цэргүүдтэйгээ довтолж болно гэдгийг олж харсан боловч, довтолж болдоггүй газрын шинжийг үл анзааран, довтолбол ялалтын хагасыг амсана.
15. Дайныг мэддэг нэгэн хөдөлсөн ч алдахгүй, боссон ч гаа барцад учрахгүй.
16. Хэрэв өөрийгөө мөн дайснаа мэдэж байвал ялалт холгүй. Хэрэв үүнд мөн Тэнгэр Газрыг танин мэдэж байвал ялалт гарцаагүй болно.

11-р бүлэг
Газрын есөн шинж
1. Сүн Зэ хэлж гэнэ: энэ бол дайны эрдэм: тарахын газар, тогтворгүй газар, ээдрээтэй нутаг, холилдох нутаг, уулзвар нутаг, бартаат нутаг, замгүй нутаг, бүслэлтийн нутаг ба үхлийн нутаг гэж бий.
2. Ноёд өөрийн нутагтаа тулалдвал, задран тарахын газар гэнэ. Харин нутаг орж, гүн орохгүй байвал тогтворгүйн нутаг. Хэрэв би нэгэн нутаг эзэлж, надад тэр нь ашигтай, мөн дайсан тэр нутгийг эзэлж түүнд мөн адил ашигтай байвал ээдрэтэй нутаг гэнэ. Хэрэв би мөн дайсан гарч чадаж байвал, холилдох нутаг гэнэ. Хэрэв ноёны нутаг бүх гурван талынх бол, хэн тэрийг хамгийн түрүүнд эзэгнэнэ үү, тэр Тэнгэрийн Улсыг бүхлээр нь захирна- энэ бол уулзвар нутаг юм. Хэрэв дайсны нутагт гүн орж, ардаа хамгаалалт бэхлэлт сайтай хот үлдээж байвал, хурцадмал байдлын нутаг; хэрэв уул ус хад чулуу, намаг шавхайг даван туулж байвал замгүй нутаг мөн. Хэрэв ухрах зам тойруу, мөн дайсан бага хүчээр ихийг довтолж болдог нутаг бол бүслэлтийн нутаг гэнэ. Хэрэв тулалдаанд хурдан орж амьд мэнд үлдэж, тулалдаан удаж байж орвол мөхдөг нутаг бол үхлийн нутаг.
3. Тэр учраас: задран тарахын нутаг бүү тулалд. Тогтворгүй газар бүү зогс. Ээдрээтэй нутагт бүү ор, холилдох нутагт холбоо бүү тасал. Уулзвар нутагт холбоотон хай, эрсдэлтэй нутагт дээрэмдэж тоно, замгүй нутгаар яв, бүслэлтийн нутагт сэргэлэн бай, үхлийн нутагт тулалд.
4. Эртний цагт сайн тулалддаг нэгэн, дайсны урд эгнээг хойд эгнээний холбоог тасалж чаддаг байсан. Мөн бага хүч нь их хүчээ, их хүч нь бага хүчээ дэмжиж чадалгүй, дээд гаралтай нь доод гаралтайгаа аварч чадалгүй, язгууртныг нь ардуудтай нь нэгдүүлэлгүй, дайсныхаа цэргийг нэг нэгнээс нь тасалж, жагссан ч нэгдмэл байлгадаггүй байсан. Ашиг харуулан хөдөлгөж, ашиггүй бол байран дээр үлдээдэг байсан.
5. Ийнхүү хичээнгүйлэн асууя: хэрэв дайсны их хэмжээний цэрэг мөн бүрэн жагсаалаар ирвэл, юугаар угтан авах бэ? гэж. Хариулья: хамгийн түрүүнд түүний хамгийн үнэтэй зүйлийг нь булаа. Хэрэв булааж чадвал, тэр чамд дуулгавартай болно.
6. Дайнд хамгийн түрүүнд хурд чухал. Түүний хүрсэн зорилгыг нь өөрийн болгож, түүний санаагүй замаар явж, хүлээгээгүй газар нь дайрах хэрэгтэй.
7. Зочноор айлд зочилбол, дайсны нутагт аль болгон гүн нэвтэрч, санаа бодлоо нэгэн чигт хандуулах хэрэгтэй гэж, дайны дүрэм ийнхүү хэллээ. Тэгвэл эзэн нь дийлэхгүй.
8. Тарган цатгалан тариалан талбай дээрэмдэн тонож байвал, өөрийн цэргийн хүнсийг хангалттай байлга. Цэргүүдээ сайтар анхаарч, бүү ядраа. Сэтгэлийг нь нэгтгэж, хүчийг нь холбо. Цэргүүдээ нүүлгэхдээ, хамаг төлөвлөгөөг өөрийн тооцооны дагуу хэрэгжүүлж, хэнийг ч тэр төлөвлөгөөнд бүү оруул.
9. Цэргүүдээ гарцаагүй байдалд шахан оруулж, тулбал амьд үлдэж, зугтвал үхэхээр байдалд оруулж бай. Хэрэв тэд үхэхээс айвал, яаж ялалтад хүрэх билээ. Цэрэг ардууд бүх хүчээ шавхана. Цэргүүд үхлийн аюулд тулбал тэд юунаас ч айхгүй. Гарц үгүй бол тэд бат бөх зогсдог. Дайсны нутаг орвол, тэднийг юу ч зогсоож дийлэхгүй. Арга барагдсан үед тэд тэмцэнэ.
10. Энэ учраас цэргүүд өөрсдөө сонор сэрэмжтэй болж, ямар нэгэн шахалтгүйгээр хүч орж, ямар нэгэн яриагүй хоорондоо эвтэй болж, ямар нэгэн тушаалгүй жанжиндаа итгэдэг.
11. Хэрэв эргэлзээ тээнэгэлзэл хоривол цэргүүд үхэн үхтлээ ухаанаа сатааруулахгүй.
12. Хэрэв цэргүүд “Эд хогшил хэрэггүй” гэж байвал, тэд эд хогшилд дургуй гэсэн үг биш. Хэрэв цэргүүд “Амьдрал хэрэггүй” гэж байвал, амьдралд хайргүй гэсэн үг биш. Тушаал ирэхэд, цэрэг даргаггүй уйлж, суугаа нэгний нулимс эрүүгээр нь урсаж, хэвтээ нэгний нулимс захаар нь урсана. Гэвч хүмүүсээ гарцаагүй байдалд оруулбал, тэд Жуан Чу ба Цай Куй мэт эр зоригтой болдог.
13. Дайныг сайн явуулдаг хүн шуайжан могой мэт байдаг. Шуайжан бол чаншаны могой юм. Түүнийг толгойруу нь цохивол, тэр сүүлээр цохидог. Сүүлрүү нь цохивол, толгойгоороо хатгадаг. Гол уруу нь цохивол, толгой ба сүүлээрээ цохидог.
14. Ийнхүү асууж зүрхэлье: цэргээ чаншаны могой мэт болгож болох уу? Хариу өгье: болно. Ү ба Юэ гүрэн нэг нэгэндээ дургүй- хэрэв тэд нэгэн завинд сууж, гол гатлахад шуурга болбол, баруун гар зүүнээ аврах мэт тэд нэг нэгнээ аврах болно.
15. Энэ учир шалтгаанаар агт морьдоо чөдөрлөөд, байдлааны тэрэгний дугуйг газар буллаа ч гэсэн, үүнд найдаж болохгүй. Цэргүүдээ зориг тэмүүлэл нэгэн чиг зүглэсэн байвал жинжэнэ дайны эрдэм юм.
16. Тэгвэл хүчтэн ба сүл дорой нь нэгэн дор зориг орвол, газрын шинж юм. Хэрэв эрдэмтэй жанжин цэргээ нэг хүүхэд мэт дагуулан, нэг хүн мэт барьж чадаж байвал- гарцаагүй байдал үүссэн гэсэн үг.
17. Жанжны үүрэг: тэр үргэлж тайван тогтуун байж, бусдад нууц үлдэх ёстой. Мөн сахилга баттай байж, бусдад үлгэр дууриалал байх ёстой. Тэр өөрийн бага дарга цэргүүдийнхээ чих нүдийг хуурч, ямар нэгэн юм мэдхээс хорьдог. Өөрийн бодлоо ба төлөвлөгөөгөө өөрчилж, бусадд мэдүүлэх ёсгүй. Мөн байршлаа байн байн сольж, бусдад сэтгэх цаг өгөх ёсгүй.
18. Цэргүүдээ дагуулахдаа, өндөрдээр гарч, араасаа шатаа авах мэт байдалд оруулах хэрэгтэй. Хэрэв тайжийн нутаг орж, шийдэмгийгээр усан онгоцоо ба тогоогоо хагалах хэрэгтэй. Цэргээ хонин сүрэг мэт дагуулан, наашаа гэвэл наашаа ирдэг, цаашаа гэвэл цаашилдаг, хаашаа явж байгаагаа мэдэхгүй байх ёстой. Хамаг цэргээ цуглуулж, аюулд өртүүлэх хэрэгтэй- энэ бол жанжны эрдэм юм.
19. Есөн нутгийн өөрчлөлт, агшилт ба суналтын ашиг, хүний мэдрэмжийн хууль энэ бүгдийг сайтар ойлгох хэрэгтэй.
20. Хэрэв дайсны нутаг гүн орвол, нэг юманд сэтгэл санаагаа төлөврүүлдэг. Хэрэв гүн орохгүй бол, ухаан самуурдаг гэж дайны эрдэмд заадаг.
Өөрийн нутгаас гарч дайтвал, хил давсан цагт эргэн буцалтгүй нутаг болно. Хэрэв зам тал тал тийшээ нээлттэй байвал уулзвар нутаг мөн. Хэрэв дайсны нутагруу гүн орвол, аюулын нутаг мөн. Хэрэв гүн ордоггүй нутаг бол, тогтврогруйн нутаг. Хэрэв ард давах боломжгуй бартаа, урд нарийн хавцал байвал бүслэлтийн нутаг мөн. Хэрэв явах газар үгүй бол- үхлийн нутаг мөн.
21. Энэ учраас би задралын нутагт бүгдийг нэгтгэж, тогтворгүй нутаг харилцаа холбоогоо сайжруулж, ээдрээтэй нутагт дайсныхаа дараа очиж, холилдох нутагт хамгаалалтандаа анхаарлаа хандуулж; уулзвар нутагт холбоогоо бататгаж; бартаат нутагт хүнсний тасралтгуй хангалт залгаж; замгүй газар зам тавьж; бүслэлтийн газар гарцыг өөрөө бөглөж; үхлийн нуагт цэргүүддээ хэн ч амьд үлдэхгүй гэж ойлгуулна. Цэргүүд бүслэгдсэн тохиолдолд, биеэ хамгаалж эхлэнэ; гарцаагүй байдалд орохоор тэд тулалдана. Хэрэв байдал маш хэцүү бол тэд захирагдана.
22. Тайж нарын бодож байгааг мэдэхгүй хүн бол холбоотон болж чадахгүй. Хэрэв уул ус, хад чулуу, жалга, намаг мэдэхгүй байвал, тэр цэргээ дагуулж чадахгүй. Хэрэв нутгийн замчидтай харилцаа тогтоохгүй бол, газрын давуу талыг ашиглаж чадахгүй,
23. Энэ есөн зарчмын нэгийг нь ч мэдэхгүй бол, даян цэрэг байж чадахгүй.
24. Хэрэв даян цэрэг том улс гүрний эсрэг довтолбол, тэр хүчээ цуглуулж чадахгүй. Хэрэв даян цэрэг дайсны эсрэг эргэвэл, тэр холбоотон олж чадахгүй.
25. Тэр учраас даян хаан холбоотны араас хөөн мөрдөж, Тэнгэрийн Улсад эрх мэдэл хуримталдаггүй. Тэр зөвхөн өөрийн сэтгэлийн тэнхээгээ тархааж, дайсандаа сүр хүчээрээ нөлөөлдөг. Энэ учраас тэр цайз балгас эзэлж, төрийг унагаж чадна.
26. Тэр энгийн хуулийг даган шагнал тараадаггүй. Энгийн захиргааны хууль зарлиг буулгадаггүй. Тэр цэргээ нэг хүн мэт залан удирддаг. Цэргийн тухай ярьвал, ажлын тухай ярь, тодорхойлоод хэрэггүй. Цэргээ удирдахдаа алдагдал биш, ашгийн тухай ярьж бай.
27. Цэргүүдийг үхлийн ирмэгт хүргэсний дараа тэд амьд үлдэнэ, тамын ероолд хаявал тэд амьдарна; зөвхөн гай барцад тохиолдосны дараа тэд тулааны эцсийг шийдвэрлэнэ.
28. Дайны эрдэм бол дайснаа төлөвлөгөөнийх нь дагуу явуулж, сайтар ажиглахад оршдог. Дараа нь ямар нэгэн юмандээр санаагаа төлөврүүлж, мянган бээрийн цаана ч байсан, жанжныг нь устгахад оршино. Энэ бол эрдмээ чадварлаг хэрэгжүүлэх юм.
29. Энэ учраас, аян дайнд гарахдаа хамаг хилээ хааж, гаднаас хүн орж гарахыг хорино. Эзэн Хаан өөрийн зөвлөлдөө хуралддаг тул, дайны хамаг бурууг жанжнаасаа асууна.
30. Хэрэв дайсан нээгдэж хаагдаж эхэлбэл, эрчимтэйгээр түүн уруу довтол. Хурдан түүний үнэтэй болгоныг эзэлж, аяар түүнийг хүлээ. Нэг зорилгыг дагаж, дайснаа мөрд. Энэ маягаар дайныг шийднэ.
31. Энэ учраас гэмгүй бүсгүй мэт бай, тэгвэл дайсан үүдээ нээнэ. Дараа нь сул тавьсан туулай мэт бай- тэгвэл дайсан чамайг гүйцэхгүй.

12-р бүлэг
Галт довтолгоо

1. Сүн Зэ хэлж гэнэ: галт довтолгоо таван төрөл байдаг: хүн шатаах; хүнс шатаах; хангамжийг шатаах; агуулаг шатаах; зуутыг шатаах.
2. Галаар ажиллахад шалтгаан хэрэгтэй. Галт довтолгоонд шатахуунаа эхэлж бэлдэх хэрэгтэй. Галдахын тулд зөв цаг сонгох хэрэгтэй; мөн гал дуудахад зөв өдөр сонгох хэрэгтэй. Хуурайшвал цаг нь мөн, сар Ци, Би ба И, Жэн хэлбэрт ороход өдөр нь мөн. Сар ийм байхад, их салхитай байдаг.
3. Галт довтолгоонд таван төрлөөр дэмжих хэрэгтэй: Дотор гал гарвал, гаднаас нь дэмжинэ. Хэрэв гал гарсан боловч, дайсан хөдлөхгүй байвал хүлээ, бүү довтол. Хэрэв гал оргилдоо хүрч, боломжтой бол араас нь ор. Хэрэв довтолх боломжгуй бол, хүлээ, бүү дайр. Хэрвээ гаднаас гал тавих боломжтой бол, дотроос хэн нэгнийг бүү хүлээ- цаг тохируулж галд. Хэрэв гал салхи даган асвал, салхийг ажиж бүү дайр- өдөр нь их салхитай байвал, шөнө нь салхи намждаг.
4. Дайнд галт довтолгооны таван төрлийг сайн мэдэж ойлго. Бүх арга барилаар түүнээс хамгаал. Галт довтолгооны ач тус ойлгомжтой. Ус довтолоход их тус болдог. Гэвч түүгээр тасалж болох боловч, эзэлж болохгуй.
Хэрвээ тулалдаж ялмаар байгаа бол, довтлоод булаамаар байгаа бол энэ аргыг бүү хэрэглэ, гай гамшиг болж мэднэ. Үүнийг гай барцад ба хохирол гэж нэрлэнэ. Гэгээрсэн хаан энэ аргуудад найдаж, сайн жанжин энэ аргуудыг хэрэглэдэг.
5. Хэрэв ашиг байхгүй бол, бүү хөдөл. Булааж чадахгүй бол цэргээ бүү түлх. Аюул байхгүй бол бүү дайт. Эзэн хаан уураасаа болж дайн эхлэх ёсгүй, жанжин хилэнгээсээ болж тулаанд орох ёсгүй. Ашиг сонирхолд нийцсэн үед довтолж, ашигт нийцэхгүй байгаа бол, довтолдоггүй. Уур хилэн баяр хөөрөөр солигдож, уур инээд баяслаар солигдоно. Гэвч устсан төрийг юуч нөхөн сэргээж чадахгүй, мөн амь үрэгсэд буцаж амилахгүй. Тийм учраас гэгээрсэн хаан дайнд маш болгоомжтой хандаж, сайн жанжин ихээр болгоомжилдог. Энэ бол төрийг энх амгалан, цэргийг бүрэн бүтэн авч үлдэх арга зам юм.

13-р бүлэг.
Туршуул ашиглах

1. Сүн Зэ хэлж гэнэ: зуун түмэн эрчүүдийг мянган бээрийн цаана болох дайнд босгоход, Эзэн Хааны ба ард тариачдын зардал нэг өдөрт мянган алтан зоос болдог. Дотоод мөн гадаад байдал тогтворгүйжиж, 70 түмэн гэр бүл зүдэрч ажлаа хийж чадахаа болино.
2. Нэг нэгэнтэйгээ олон жил хатгалзан дайтах боловч, ялалтыг нэг л өдөрт шийддэг. Ийм цагт цол хэргэм, шагнал мөнгө харамлаж, дайсны байршлыг мэдэхгүй гэдэг энэрэнгүй чанарын ба хүнлэг ёсноос гажууд, мунхагийн дээд болно. Хайрлан харамладаг нь эрчүүддээ жанжин биш, Эзэн Хаандаа туслагч, Ялалтын эзэн байж чадахгүй.
3. Энэ учраас, гэгээрсэн Хаад ба мэргэн Жанжин нар хөдөлж бусдыг дарж ялдаг байсны учир нь бүгдийг түрүүлж мэдэж байсанд юм.
4. Эрдэм мэдлэгийг бурхад чөтгөрөөс авч болдоггүй, харьцуулан шалгаж олж чадахгүй, мөн олон өдрийн тооцоогоор олж дийлэхгүй. Дайсны дотоод байдлыг зөвхөн хүнээс олж болно.
5. Энэ учраас, тагнуул туршуул дотроо 5 янз байдаг: нутгийн туршуул, дотоод тагнуул, эргэсэн тагнуул, үхлийн тагнуул ба амьдралын тагнуул.
6. Энэ тагнуул туршуулын таван янз нь ажиллахад, тэдний замыг мэдэж үл болно. Үүнийг Ухаарч үл болох нууц гэнэ. Энэ бол Эзэн Хааны эрдэнэс юм.
7. Нутгийн туршуулыг дайсны нутгийн иргэдээс бүрдүүлж ашиглана. Дотоод туршуулыг дайсны түшмэд бичээчээс бүрдүүлэн ашигладаг. Эргэсэн туршуулыг дайсны туршуулыг өөрийн болгож ашиглана. Би ямар нэгэн хуурмаг юм сэдэж байвал, уг туршуулуудад мэдэгдэхэд тэд дайсанд мэдээ хүргэдэг. Энэ бол үхлийн туршуулууд. Амьдралын туршуул гэдэг, мэдээ сурагтай эргэж ирдэг нэгэн юм.
8. Энэ учраас цэрэгт туршуулаас ойр хүн гэж үгүй; туршуулд ихдэх шагнал гэж үгүй; тагнуулын хэргээс илүү нууц хэрэг гэж үгүй. Төгс эрдэмгүй тагнуулыг ашиглаж үл чадна; хүнлэг ба шударга ёсгүй тагнуулыг ашиглаж үл чадна; гярхай хурц ухаангүйгээр тагнуулаас үнэн мэдээлэл авч чадахгүй. Нарийн бай! Гярхай бай! Туршуулыг үл ашиглаж болох үе гэж үгүй.
9. Хэрэв тагнуулын мэдээ хүргэгдээгүй боловч, нууц задарсан бол: тагнуул ба түүний мэдээ хүргэсэн хүн бүрийг устгах хэрэгтэй.
10. Хэрвээ дайснаа довтлон дайрч, цайзыг нь булааж, хүнийг нь устгахаар шийдвэл, туршуулаа эхэлж жанжных, туслахуудынх нь, харуулынх нь дайчдын нэр усыг мэдэж ав. Туршуулууддаа үүнийг заавал мэдэж авах тушаал буулга.
11. Хэрэв дайсны туршуул чамайг ажиглаж байвал, заавал түүнийг ашгаар өөртөө татаж, өөрийн хажууд байлга. Учир нь чи эргэсэн тагнуултай болж, түүнийг ашиглаж болно. Түүгээр дамжуулан чи бүгдийг харах болно. Тэр хүнээр чи нутгийн, дотоод тагнуултай болж, тэднийг ашиглаж болно. Энэ учраас ямар нэгэн заль мэх хэрэглэвэл, үхлийн туршуулдаа дайсныг төөрөгдөлд оруулахаар явуул. Түүгээр дамжуулан чи бүгдийг мэдэх болно. Үүний дараа амьдралын тагнуулаа өөрийн зорилгын дагуу ашиглаж болно.
12. Бүх таван төрлийн туршуулын хэргийг Эзэн Хаан өөрөө мэднэ. Гэвч дайсны тухай эргэсэн туршуулаар л мэдэж авч болно. Энэ учраас эргэсэн туршуултай нэн анхааралтай хандах хэрэгтэй.
13. Эртний цагт Инь гүрэн мандахад Ся гүрэнд И Жи байсан. Жоу гүрэн мандахад, Инь гүрэнд Лю Я байсан. Зөвхөн гэгээрсэн хаад ба мэргэн жанжин нар өөрийн туршуулаа өндөр боловсролтой хүмүүсийг болгож, их хэрэг бүтээдэг. Туршуул ашиглах бол дайнд хамгийн ноцтой салшгүй хэсэг нь бөгөөд, их цэргээр бүтээдэг хэргийн чухал багана нь юм.

Сайнаас агууд…

Сайнаас Агууд дэвшихүй
/тойм/
Дандаа хуурай ширүүн факт ярьж хүмүүсийг яаж зоригжуулах юм бэ? гэж асууж болох юм. Харин “Гэрэлт ирээдүй –хамгийн сайн зоригжуулалт” гэж үздэг ч энэ нь хариулт болж чадахгүй. Ирээдүйг төсөөлөх нь утгагүйдээ биш хүмүүсийг зоригжуулах гэж оролдох нь дэмий цаг үрсэн хэрэг учраас. Та САЙНААС АГУУД ДЭВШИХҮЙ гэдэг үгний утгыг ойлгосноороо хүмүүсийг зоригжуулах гэж цаг хүчээ үрэх шаардлага байхгүй болно. Та хүчтэй баг бүрдүүлж чадвал, түүнээс хангалттай мотиваци, урам зориг урган гарах юм. Нөгөө талаар хүмүүсийн урмыг хугалах хамгийн найдвартай арга бол бодит байдлын тулгаралтанд удаж төдөлгүй нуран унах хоосон найдвар төрүүлэх явдал юм. Удирдагч хүн ирээдүйг харах , төсөөлөх, үнэнийг сонсдог, бодит байдлын өөдөөс эгц харж чаддаг, тийм нөхцлийг бүрдүүлж чаддаг байх хэрэгтэй. Мөн үгээ хэлэх боломжтой байх, үгээ сонсгох боломжтой байх хоёрын хооронд асар их зөрөө бий. Агуу компанийн удирдагч нар энэ ялгааг сайн ойлгодог бөгөөд тиймээс ч хүмүүс болоод үнэн сонсогдож чадаж байх тийм соёл , хэв маягийг бий болгохыг чухалчилдаг байна.
Америкийн 1500 шахам нэр цуутай компаний санхүүгийн тоо баримтыг цуглуулж, зэрэгцүүлэн шинжилж, ангилж цэгцлэн, тэдгээр тоо баримтын цаадах амьд, энгийн үнэнийг олж тогтоохын төлөө шургуу ажилласан Жим Коллинз болон түүний багийн 5 жилийн хөдөлмөр, уйгагүй хайгуулын үр дүнд энэ ном бүтжээ.
Уг ном үндсэн 9 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүртээ бодит жишээ, судалгаа шинжилгээ, тодорхойлолт, дэлгэрэнгүй дүгнэлт зэргийг багтааж чаджээ.Өөрөөр хэлбэл маш хатуу сонгон шалгаруулалт хийх замаар Жим Коллинз болон түүний судалгааны баг, гайхамшигт үр дүнд хүргэсэн үсрэлт хийж энэ аижилтаа дор хаяж 15 жилийн турш хадгалсан элит компаниудыг тодорхойлж чадсан байна.
Олон уншигчийг, менежментийн стратеги, практикийн бараг бүх салбарт гэгээ тусгасан энэхүү судалгааны үр дүнгээс дурдахад:

Үндсэн дүгнэлтүүд
• Бүх агуу компаниуд амжилтанд хүрэх замаа хатуу ширүүн бодит үнэний өөдөөс нүүр тулж харахаас эхэлсэн.
• Оршин байгаа нөхцөл байдлаа чин үнэнээр ойлгохоос эхэлбэл, зөв шийдвэр ихэнхдээ ил тодорхой байдаг. Бодит үнэний хатуу ширүүн фактыг нүүр тулж харахгүйгээр зөв шийдвэр гаргана гэж байхгүй.
• Агуу үнэнд хүрэхийг эрмэлзэж байгаа компанид хамтран ажиллагсад нь өөрийн санаа бодлоо нээлттэй хэлж чадах орчныг бүрдүүлэх нь чухал зорилт ба эцэстээ, энэ нь компани үнэнийг нуудаггүй, үнэн сонсогдож байх орчныг бий болгоно гэсэн үг юм.
• Ийм уур амьсгалыг бий болгох үйл явц нь 4 гол зарчим дээр тулгуурлана.
1. Хариултыг биш, асуултыг удирдах
2. Маргаан бус, харилцан яриа мэтгэлцээнд дууд
3. Алдааг шүүн хэлэлц, тэгэхдээ бүү буруутга
4. Энгийн мэдээллийг, хэрэгсэхгүй өнгөрөхөд хэцүү мэдээлэл болгохын тулд “ улаан дарцаг”-ны аргыг хэрэглэ.
• Агуу компанид бусдаас бага хүндрэлтэй учирч байсан юм биш, харин тэд түүнд өөрөөр ханддаг. Тэд нөхцөл байдлыг эрүүл саруулаар үнэлдэг. үр дүнд нь тэд бэрхшээлийг давж, илүү хүчтэй болдог.
• Агуу үр дүнд хүрсэн компанийн удирдлагуудын сэтгэлзүй “ Стокдейлийн парадокс”-оор тодорхойлогдоно. Ялж чадна, ямар ч бэрхшээлийг даван туулж ялна гэдэгтээ хэзээ ч итгэл алдардаггүй, ҮҮНТЭЙ НЭГЭН ЗЭРЭГ ямар харгис хатуу байлаа ч үнэн бодит фактын өөдөө эгц хардаг.
• Харизм, хувь хүний хүчтэй чанар нь олон ололт ч, бас үүнтэйгээ нэгэн зэрэг дутагдал юм. Манлайлагчийн хүчтэй зан араншин удирдагдаж буй хүмүүс нь бодит үнэнийг нуудаг байдалд хүргэх талтай.
• Манлайлагчийн хувьд та алс хэтийн төсөөллөөс ажлаа эхлэх ёсгүй, харин хүмүүсийг бодит фактын өөдөөс эгц харж чаддаг байх, гарч болох үр дагаврыг үнэлж чаддаг байхад чиглүүлэх ёстой.
• Хүмүүсийн сайн ажлыг хангалттай үнэлэх урамшууллын тогтолцоог бий болгоно гэдэг цагийн гарз. Асуудал нь хүмүүсийн урам зоригийг сэргээхэд байгаа юм биш. Хэрвээ зөв хүмүүсийг сонгосон бол тэд урам зоригоор дутдаггүй. Анхаарах зүйл нь урам зоригийг унагаах хүчин зүйлсийг байлгахгүй байх. Хүмүүсийн урмыг хугалах хамгийн үнэн зам бол –бодит үнэн, фактыг үл тоомсорлох явдал юм.

Nutagt maani tuslamj hurlee

Tuv aimgiin altanbulag sumiin uuguul tursun ah D.Tserenbat ah maani nutagtaa, nutgiin niit malchin tumendee negen iim saihan tuslamj hurgelee.

Britainiin sain sanaany baiguullaga CAMDA-iin shugamaar sumandaa 20 saya toegrogiin tuslamj hurguullee.
Tusalmjiig Batsaihan and maani bieychilen hurgej oegov.
Oevoldoo gaigui orson ch onoos hoishi 3 daraalsan urdaasaa shuursan shuurgand olon ail olon malaa aldjee.
Malchid moengogui bol delguur horshoonoos baraagaa aptekaas emee shuvtan zeelj avch bui gej Zasag darga ni helsen tul tuslamjiig ali boloh hunii heregsteend ni zoriulj 5 tonn guril, 5 tonn budaa, 1 tonn elsen chiherm 400kg huurai suu gesen naad zahyn heregleenii zuild zoriulav.
Moen mald zoriulj 9 tonn horgoljin tejeel. 60 liter malyn huch selbeh Ivermecin gedeg em hurguullee.

Zurguudiig http://picasaweb.google.co.uk/D.Tserenbat/ CAMDAAidAltanBul ag sonirhoj bolno.